Орон нутгийн иргэдийг цахим үнэмлэхжүүлнэ

img

Монгол Улсын иргэний цахим үнэмлэхийг  нэн тэргүүнд алслагдсан аймгуудад хүргэх бөгөөд төлөвлөгөөний дагуу эхний ээлжинд Дорнод, Увс, Баян-Өлгий, Завхан, Ховд зэрэг аймгийн иргэд авах юм байна.
Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард АНУ-ын "Датакарт" компанийн иргэний үнэмлэх хэвлэх "МХ 6000ТМ" маркын хоёр машиныг холбогдох нууцлалын төхөөрөмж, програм хангамжийн хамт оруулж иржээ. Нэг хэвлэх машин хоногт 21 цаг буюу 75600 секунд ажиллана, нэг иргэний үнэмлэхийг 3.5 секундэд хэвлэнэ гэж тооцоход нэг машин хоногт 21600 ширхэг, хоёр машин хоногт 43200 ширхэг иргэний үнэмлэх хэвлэхээр орон нутгийн иргэний үнэмлэх хэвлэх хуваарийг тус тус тооцож гаргажээ.
Улсын хэмжээнд нийт сая 990 мянган цахим үнэмлэх хэвлэх бөгөөд үнэмлэхийг дөрөвдүгээр сарын 6-наас зургадугаар сарын 9-ний өдрийг дуусталх хугацаанд бүрэн хэвлэж дуусгахаар төлөвлөөд байна.

Н.Бүжин

СЭТГЭГДЭЛ БИЧИХ