ОССК одоогоор 345 иргэний материалыг хүлээн авчээ

img

Орон сууцны санхүүжилтийн корпораци “100 мянган орон сууц” хөтөлбөрийн хүрээнд  жилийн зургаан хувийн хүүтэй орон  сууцны зээлд хамрагдах хүсэлтэй иргэдийн материалыг гуравдугаар сарын 12-ны өдрөөс хүлээн авч эхэлсэн. Өнөөдрийн байдлаар  “Анх удаа орон  сууц худалдан авч байгаа, 55 м2-аас  дээшгүй хэмжээтэй орон сууц сонгосон” байх шаардлагыг  хангасан  345 иргэний материалыг албан ёсоор  хүлээн аваад байгаа аж. Дээрх  345 зээл хүсэгчдийн материалыг  хөтөлбөрт оролцогч Төрийн банк, Капитал банкуудад хүргүүлсэн бөгөөд ойрын хугацаанд судалж, зээлийг олгож эхлэх аж.   Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ