
Дархан-Уул аймгийн Байгаль орчны ажилтнуудын зөвлөгөөн болж, тус аймгийн Цагдаагийн газар, Онцгой байдлын газар, Мэргэжлийн хяналтын газар, Газрын харилцаа хот байгуулалтын газар, Ус цаг уур, орчны шинжилгээний алба, Хонгор сумын ойн анги, Монголын байгаль орчныг хамгаалах иргэний зөвлөл болон сумдын байгаль орчны хяналтын улсын байцаагч, байгаль хамгаалагч нарын төлөөлөл оролцов.
Зөвлөгөөний үеэр Цагдаагийн газар, Онцгой байдлын газар, Мэргэжлийн хяналтын газар, Ус цаг уур, орчны шинжилгээний алба болон тус газраас 2011 онд хэрэгжүүлсэн арга хэмжээ, хууль тогтоомжийн хэрэгжилт, 2012 онд дэвшүүлж буй зорилтын талаар мэдээлэл хийлээ. Мөн “Дархан-Уул аймгийн Байгаль орчны салбарт тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга зам” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулж, хэлэлцүүлгээс гарсан саналыг үндэслэн 2012 оны Байгаль хамгаалах хаврын сарын аяныг нээлээ.
Зөвлөгөөний дараа байгаль хамгаалагч, идэвхтэн байгаль хамгаалагчдыг чадавхижуулах “Байгаль орчны менежмент, судалгаа, хамгаалалт” сэдэвт сургалтыг ХААИС-тай хамтран зохион байгуулсан аж. Сургалтад аймгийн хэмжээнд ажиллаж буй найман байгаль хамгаалагч, 30 идэвхтэн байгаль хамгаалагч болон тус газрын мэргэжилтнүүдийг хамруулжээ.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ