Улаанбаатарт 7-9 хэм дулаан байна

img

Бүх нутгаар солигдмол үүлтэй. Баруун зүгийн нутгийн баруун хэсгээр хур тунадас орно. Бусад нутгаар хур тундас орохгүй. Салхи баруун зүгийн нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь тал хээрийн нутгаар секундэд түр зуур 16-18 метр хүрч шороон шуурга шуурна.

Увс нуур, Дархадын хотгор, Идэр, Тэс голын сав газар, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, говийн бүс нутгаар 10-15 градус, бусад нутгаар 6-11 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Хур тундас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, зөөлөн шороон шуурга шуурна. 7-9 градус дулаан байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 6 градус хүйтэн, харьцангуй чийг 53 хувь, агаарын даралт 870 гектопаскаль байв. Даралт өдөртөө буурна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ