Өнөөдөр морь өдөр
Аргын тооллын дөрөвдүгээр сарын 03. Ангараг гариг. Билгийн тооллын 11. Долоон улаан мэнгэтэй хөх морь өдөр. Өдрийн наран 06.37 цагт мандан 19.22 цагт жаргана.
Тухайн өдөр бар, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр худалдаа арилжаа хийх, бизнес эхлэх, хүү сангийн эх хатгах, эд агуурс авах, зээл авах, арвижуулах, дэлгэрүүлэх үйлийг эхлэх, гэр, байшингийн суурь тавихад сайн. Гэр бүрэх, хэрүүл тэмцэл хийх, хиншүү хярвас гаргахад муу.
Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Үс сэвлэг авахуулах буюу засуулахад эрхтэн хурц болно.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ