УИХ-ын даргад таван хуулийн төсөл өргөн барив

img

Монгол Улсын Засгийн газраас Радио долгионы тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах, Зүүн өмнөд Азийн Найрамдал, хамтын ажиллагааны гэрээнд өөрчлөлт оруулах тухай гуравдугаар протоколыг соёрхон батлах, Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комиссын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах, Соёлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл зэрэг дөрвөн хуулийн төслийг УИХ-ын дэд даргад өргөн барилаа. Мөн Монгол Улстай дипломат харилцаагүй, НҮБ-ын гишүүн орнуудтай дипломат харилцаа тогтоох тухай УИХ-ын тогтоолын төслийг Засгийн газрын 2012 оны хоёрдугаар сарын 1-ний өдрийн хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсний дагуу УИХ-д өргөн мэдүүлсэн байна. С.Жигүүр

СЭТГЭГДЭЛ БИЧИХ