“Өмнийн говь" компанийг хятадууд худалдаж авлаа
“Ivanhoe Mines Co. Ltd “- ны охин компани болох “ SouthGobi Resources Co .Ltd “ буюу “ Өмнийн Говь ” компанийг Хятадын Chalco (China Aluminum Corp.Ltd )- д 891сая ам.доллараар худалдаж авахаар болсон тухай Bloomberg мэдээлжээ. “Өмнийн Говь “ компанийн 60 хувийг, нэгж хувьцааг 6.75 ам.доллараар тооцон хэлэлцээр хийсэн бөгөөд энэ мэдээ олон нийтэд цацагдсанаас хойш Хонконгийн хөрөнгийн бирж дээр нэгж хувьцааны ханш 16 хувиар өсчихөөд байна. “Chalco “ нь Таван толгой ордын Зүүн Цанхаас олборлож байгаа нүүрсийг тонныг нь 70 ам.доллараар авч байгаа , Монголын засгийн газарт 250 сая ам.доллар зээлдүүлсэн компани юм. “Өмнийн Говь “ компани нь Монголд нүүрсний дөрвөн төсөл хэрэгжүүлж байгаа компани. Хятадууд ( Chalco) үндсэндээ одоо монголын коксжсон нүүрсийг бараг хяналтдаа авчихлаа. “Эдийн засгийн алуурчин “ номын зохиолч Жон Перкинс “ Ivanhoe Mines“–ийн захирал Роберт Фрийдланд буюу Хорт Бобоос болгоомжлохыг сануулсан нь зөв байсан байна. Хорт Боб 2012 оны сонгуулиас өмнө төслүүдээ Хятадуудад зараад сүүлээ хавчин зугтааж байна.
Ч . Раднаа

СЭТГЭГДЭЛ БИЧИХ