АНУ-д их сургууль руу халдаж долоон оюутанг буудан хөнөөжээ

img

Өчигдөр АНУ-ын Калифорни мужийн Оклэнд хотын нэгэн их сургуульд зэвсэгт этгээд халдаж долоон хүнийг буудан хороож, гурван хүн шархдуулан зугтжээ. Oikos university хэмээх энэ сургууль нь тус хотод амьдардаг солонгосчуудын үүсгэн байгуулсан гүн ухаан, дорны анагаах ухаан, сувилахуйн ухаан, хөгжим зэргээр гүнзгийрсэн сургалт явуулдаг сургууль ажээ. Одоогийн байдлаар цагдаа нарын мэдээлснээс үзвэл тус сургуульд өмнө нь суралцаж байсан 43 настай One Goh хэмээх эрэгтэйг энэ халдлагыг үйлдсэн хэмээн сэжиглэж байгаа аж. Энэ нь ч бараг батлагдаад байгаа гэнэ. Гэмт этгээд сургуулийн нэгэн танхимд ормогц буу гарган ирж хохирогчдыг хана руу харуулан зогсоогоод галзуурсан мэт буудаж эхэлжээ. Шархдсан болон түүнийг харсан гэрчүүдийн мэдээллээр цагдаа нар хэрэгтнийг тогтоож баривчлахаар шуурхай хөдөлсөн байна. Одоогоор сэжигтнийг ойролцоох Аламедиа хотын нэгэн супермаркетад бүслэн хаагаад баривчилсан аж. Өнгөрсөн сард Францын Тулуз хотноо гурван байлдагчийг цувралаар хөнөөж, эцэст нь еврейн сургуульд халдлага үйлдэн дөрвөн хүний аминд хүрсэн хэрэг гарч олныг шуугиулж байсан. Улмаар гэмт хэрэгтнийг цагдаа нар бүслэн хааж эцэст нь сэжигтэн зугтахыг оролдож байгаад буудуулан амиа алдсан билээ. Тэгвэл үүнтэй төстэй хэрэг АНУ-д гарлаа. АНУ-д ч гадаадын цагаачдын үйлдсэн иймэрхүү халдлагууд байн байн гарч олныг цочроодог. Өмнө нь 2007 оны Сенг Хуи Чо хэмээх солонгос эр 30 хүний аминд хүрээд өөрийгөө егүүтгэж байсан, 2008 оны хоёрдугаар сард Стивен Казмерчяк Хойд Иллинойсын их сургуульд таван оюутанг буудан хөнөөж мөн өөрийгөө егүүтгэсэн, 2010 оны хоёрдугаар сард Алабама мужийн их сургуулийн профессор Эми Бишоп сургууль дээрээ гал нээж гурван хүний аминд хүрч байсан хэргүүд тус тус гарч байлаа. Н.Өрнө

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

deer bichigch mulguud:
Medrel muutai humuus ikh boljee...
2013-06-11
xulgaich 76 g ingeed shyrshchix xonshooretoi aaviin xyy xezee garch ard tymnee bayrluulax bol
2012-04-08
deer bichigch mulguud:
Medrel muutai humuus ikh boljee...
Mongol bish tuvd yum bainaa. Sonom Choidon geed. anduurchij, uuchlaarai
2012-04-04
7 hunii 1 ni Mongol busgui maani baisan baina. Dunguj say medeegeer harlaa.
2012-04-04
аягүй бол удахгүй монгол ийм зүйл болно шүү
2012-04-03
1968:
"Star TV" gees ta buhend hamgiin ashigtai altan bolomjiig olgoj baina. Ta manai hamgiin ih uzegchtei "Mongold" anhdagch zar huleen avah "1968" ariljaa medeelliin hotolboriin dunduur ooriin zar surtalchilgaag bolomjiin uneer hamgiin gol ni olon olon "BONUSTAIGAAR" bairshuulah bolomjtoi bolloo. Delgerengui medeelliig 88070378 dugaaraas lavlana uu!!!
2012-04-03
<a href="http://www.free-english.net/"www.free-english.net/ - АНГЛИ ХЭЛЭНД ӨДӨРТ 30 МИНУТ
2012-04-03