“Би бодохдоо…” гэдэг моод яагаад дэлгэрэв?

img

Сонгуулийн ажиглагч Нэгдсэн улсын 41 дэх Ерөнхийлөгч эцэг Бушийн “I think…” хэмээх алдарт сурталчилгааны хэлбэр Улаанбаатарт ид моод болж байна. Твиттер, фэйсбүүк дээр хоёр намын электрон жаалууд, кибер улстөрчид,нөөтбүүк, айпадын дэлгэцээр мэтгэлцэж, энэ үг баар, ресторан, жийм, фитнессийн буланд ч сонсогдож, бүр бага ангийн жаалууд хүртэл хэрэглэж гарав. Экс Ерөнхийлөгч  7\1-ний шүүх хурлын гадаа өгсөн телевизийн ярилцлагаа “Би бодохдоо…” гэж эхэлж байна. МАН-ын цолгүй шинэ бөхчүүдийн улс төрийн поп стилийг АН-ын нас бага, цус шингэнчүүд моод болж дэлгэрэхэд нь  хөрөнгө оруулалт хийж, хэвлэл мэдээлэл, твиттер, фэйсбүүкээр дэмжлэг үзүүллээ. “Сайхан сэтгэл өвөрлөгчид ардчиллыг устгах аюултай” гэдэг шиг юм болов. АН-ын нөлөө бүхий улстөрчийн хувийн мэдээллийн сайт, сонинд нэгэн зэрэг гарсан нийтлэлийн гарчиг нь “Би бодохдоо…”. НАМЗХ-ны мөнгө төлж гаргадаг сурталчилгаагаар чимэглэжээ. МАН-ын залуучуудын байгууллагын даргын зураг ч тавиастай байна. “Би бодохдоо…нь сонгуулийн хууль зөрчсөн байна, гэхдээ НАМЗХ-ны ерөнхийлөгч Л.Оюун-Эрдэнэ нэр дэвшсэн тохиолдолд шүү дээ” гэж шүүмжилжээ. Арга гарц зааж өгөөд байхыг бодоход ер нь цаагуураа дэмжээд байгаа бололтой юм. Нөгөө Оюука гэдэг нөхөр нь нэр дэвшихгүй ээ гэж жилийн өмнө шахуу ярилцлага өгчихсөн нь интернэтэд байж байна. АН-ын залуучууд хоёр долоо хоногийн дотор зах зээл дээр өрсөлдөгчийнхөө бүтээгдэхүүнийг моод болгон, хамт борлуулж гарлаа. Колаг Пепсигийн сүлжээгээр, Мобикомын уриа, акц, хэлэлцүүлгийг Скайтел  борлуулж байгаатай л адил юм. “Би бодохдоо…” гэдэг уриаг МАН-ын гишүүдийн нэрийг оруулан даапаалсан мөрүүд фэйсбүүкэд тавигдсанаас хойш 3 минутын дараа АН-ын дарга нарын тухай хариу егөөдөл үйлдвэрлэгдэж байх жишээтэй. НАМЗХ-ны санаачилга дээр асуудал өрнөж, анхаарал татагдаж байгаад л асуудлын гол нь оршиж байна. Сөргөж л байвал сайн, мушгиж л байвал гоё гэж боддог электрон жаалууд сүүлдээ “Би бодмооргүй байна, би бүр юу ч бодохгүй, би угаасаа юм боддоггүй” гэж огтоос тоглосон шинжгүй, овоо том тэнэгттдэг байна. Улс төрийн шинэковууд хип хопдоо л биз, “Би бодохдоо” гэнэ үү, “Бид бодохдоо” болгоно уу, залуучуудын холбооныхоо 15 жилийн ойгоо л тэмдэглэж байгаа юм байна лээ л дээ. “Үнэндээ бол Дэлгэр зодоогүй ээ, танай хүү өөрөө л өшиглөх гээд ширээн дээрээс уначихсан юм байна лээ шүү” гэдэг шиг.  Өрсөлдөгчийнхөө мессежийг үмхэж авна, дуудсан буланд нь очиж тоглосноороо, үгийг нь мушгилаа ч аяыг нь дагаж аялснаараа нэг гоол алдлаа. Улаан зангиатай дарга нар соёлын клуб, улаан булан, заал танхимд хурал хийж, одон тэмдгээ эрийтэл зүүсэн ахмадууд урд эгнээгээр нь налайдаг асан улс төр өөрчлөгдөж байна. Политайнмент гэдэг ойлголт үүсч, түүний арга техник, ур чадвар өссөөр байгаа юм. МАН-ынхан яагаад анхны уугуул нэрээ сэргээж авсанаа олон юм яриггүйгээр “Долоон бурхан од харвадаггүй” киногоо ойлгуулж байна. Намын хуралд оч гэхээс кинонд урих нь хамаагүй дээр. АН-ынхан ядаж “Хонхны дуу”-нд шинэ ремикс хийлгэчихгүй л сууж байна. Ялангуяа МАН-ын хувьд “Би бодохдоо…” шинэ брэнд, шинэ гоёл. Хүн амын 70 хувь нь залуучууд, өмнөх сонгуулийн үед 14-17 настай байсан220 гаруй мянган шинэ сонгогчид 6 дугаар сард анх удаа саналаа өгнө. Улс төр гэхээр л элемент шинж болгон нь, уриа хэллэг бүр нь уйтгартай, ууртай, өвөө эмээ нарын өтгөн шаргал сүүтэй цай, уртын дуу шиг урт байх албатай биш. Дэлхий даяараа олон нийт маш их мэдээлэлд өртөж, өдөрт нэг хүнд 300 гаруй зар сурталчилгаа оногдож байна. Хүмүүс улстөрийг ойлгодоггүйдээ биш урдах ажил амьдралаа хөөгөөд завгүй, тэр тусмаа залуучууд улиг болсон хэлбэрийг биш өөрсдийн соёл, мэдээллийн хүрээ, орчин цагийн хэв маяг, шинэ зүйлийг хүсдэг. Түүн дотроо монгол залуучууд аливаа шинэ зүйлийг түргэн хүлээж авах, нутагшуулан өөриймшүүлэх, хэрэглээнд оруулахдаа хаанахын ч үе тэнгийнхнээсээ илүү гарна уу гэхээс дутна гэдэг гонж. Мэдээлэл дамжих хурд асар их нэмэгдэж байна. Хоёр хуудас энэхүү тоймыг бичих хооронд “Би бодохдоо…” нь “Бид бодохдоо… 4х4” гэсэн хувилбартай болчихсон байна. 4х4 гэж юу вэ, бас. Ямар ч байсан дөрөв дөрвийн 16.

Д.Болортоль

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

hiij chadajil ban sh deee shineleg zuil sanaachlaad mongolchuudiin yarianii helleg bolgood boljil bna sh dee
2012-04-04
bi bodohdoo:
elbegdorj yerunhiilugch bgaa deer ene 76 ulsiin ih hurliin songuulaar olon yum hutsaad garaad irvel bugdiig ni alchihaya gej bodoj bgaa, yagaad gevel ard tumen ch umguulnu, yerunhiilugch maani ch urshuul uzuulne
2012-04-04
ggg:
bi bodoxdoo gazariin bayalag ard tumnii omch baigaasai gej boddog xen negen ix xurliin gishiinuux bish bgaasai gej boddog
2012-04-03
zolbin zorigoo:
MAN iin sanjiin bayar gej delgermurun shig baas unertsen um tsaraitai novsh bga um. 7sariin 1ni heregiig ter l uduusun sh te. lalart yal ugvul taarna
2012-04-03
Ацаа бодохов дээ ер нь.... Бодохгүй байсан нь дээр
2012-04-03
adda:
би бодох доо........ гэж ?
2012-04-03
бодох:
МАН бодох хэрэггүй. Улааны үр хөврөлүүд нь ч бодох хэрэггүй. Та нар анх үүссэн цагаасаа л бие биенээ, цус нэгтнээ алж ирсэн бөгөөд МАН-ны үр хөврөл залуус нь ч тэр замаар явахаас өөр аргагүй програмчлагдсан. Бодоод бодоод арга барил үндэс суурь чинь алах хөнөөх тамлах шоронд хийх өөрөөр та нар чадахгүй.
2012-04-03
ДОЛООН ЭСЭРГҮҮГ ХАРВАЧИХСАН!:
ДОЛООН ЭСЭРГҮҮГ МАН НАМ ХАРВАЧИХСАН!
2012-04-03
ДОЛООН ЭСЭРГҮҮГ ХАРВАЧИХСАН!:
ДОЛООН ЭСЭРГҮҮГ ХУ НАМ ХАРВАЧИХСАН!
2012-04-03
ДОЛООН ЭСЭРГҮҮГ ХАРВАЧИХСАН!:
ДОЛООН ЭСЭРГҮҮГ МАН НАМ ХАРВАЧИХСАН!
МАН БОДОХОО БОЛИОД АМЛАЛТАА БИЕЛҮҮЛЭЭЧ ЭЭ!:
ХУ НАМ ХООСОН БОДОХОО БОЛИОД ХУДАЛ АМЛАЛТУУДАА БИЕЛҮҮЛЭЭЧ ЭЭ! 100 ЖИЛ БОДСООР МОНГОЛ УЛСЫГ 1000 ЖИЛ ХОЦРОГДУУЛЧИХ БОЛОЛТОЙ ЮМ АА! ДЭЛХИЙН ХАМГИЙН ЯДУУ УЛСУУДЫН ТЭРГҮҮН ЭГНЭЭНД ОРТОЛ НЬ БОДООД Л БАЙХ ЮМ. МАН БОДОХОО БОЛЬ БОЛЬ!
2012-04-03
ДОЛООН ЭСЭРГҮҮГ ХАРВАЧИХСАН!:
ЭСЭРГҮҮ ДОЛОО ГЭЖ ЦААЗАЛЖ ХАЯЧИХААД, 90 ЖИЛ ГУТААН ДОРОМЖИЛЧИХООД ОДОО СОНГУУЛЬ ДӨХӨХӨӨР УЧИРГҮЙ ХАЙРТАЙ БОЛЖ ГЭНЭ. ДОЛООН БУРХАН ХАРВАДАГГҮЙ Ч ГЭХ ШИГ СҮНСЭЭР НЬ ДААЖИГНААД НОВШИЙН АЛУУРЧИД! . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . АЛУУРЧИН МАН СӨНӨТҮГЭЙ!
2012-04-03
САЯ САЯЫН ЗАРЛАГАТАЙ БОДЛОО ЗОГСООГООЧ ЭЭ!:
ГУДАМЖААР ДҮҮРЭН ХОГ БОЛОН ХИЙССЭН БИ БОДОХДОО-Г ХЭДЭН ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР ХЭВЛҮҮЛСЭН БОЛ ОО? ЯАСАН ИХ МӨНГӨТЭЙ ЯАСАН БАЯН ТАНСАГ ЮМ. НААД МӨНГӨӨ ЦЭЦЭРЛЭГ, СУРГУУЛЬ, ЭМНЭЛЭГ БАРИХАД ЗАРЦУУЛСАН БОЛ НААД ЭЛИЙ БАЛАЙ БОДЛУУДААС ЧИНЬ ИЛҮҮ ХЭРЭГТЭЙ БАЙХ БАЙСАН ЮМ!
2012-04-03
L:
АЖИЛТАЙ, ӨНГӨТЭЙ АЙЛ ЮУХАН ОЛДСОН Ч ӨӨД НЬ ТАТАЖ, ОЛДСОНОО ХУВААЖ ИДДЭГ АЙЛ ЮУ Ч ҮГҮЙ БОЛДОГ НЬ АМЬДРАЛЫН ЖИРИЙН ЖИШЭЭ БИЛЭЭ. ТЭГВЭЛ МӨНГӨ АМЛАН АРД ТҮМНИЙ БАЯЛГИЙГ ТАРААЖ БУЙ НЬ АЖ АХУЙЧ БУС АРЧААГҮЙ ААВЫН ДҮРТЭЙ АДИЛ БӨГӨӨД МОНГОЛ УЛСЫН ҮНДЭСНИЙ ЭРХ АШГААС УРВАСАН ХЭРЭГ БОЛСОН БИЛЭЭ. ТИЙМЭЭС ЭНЭ 2 НАМЫН ХЭНИЙГ Ч БАЙ / САЙН ХҮН БАЙСАН Ч/ СОНГОХОО БОЛЪЖ ХАРИУЦЛАГАД ТАТЪЯ АА...МОНГОЛ УЛСЫГ ХУВААЖ ИДЭХ ГЭСЭН ГАДНЫ ХООЛ БОЛГОЖ ДУУСАХ НЬ ЭЭ ... АРД ТҮМЭН МИНЬ ЭЭ DEMJIJI BUI NI ALI BOLOH OLON HUND DAMJUULNA UU ..
2012-04-03
БИД:
МАНАЙ БАЙГУУЛЛАГЫН ЗАЛУУС БИД БОДОХДОО МАН-ЫГ АРД ИРГЭДЭЭ БУУДАЖ АЛЖ БАЙСАН БУУДАЖ БАЙНА БУУДСААР Ч БАЙХ ЮМ БАЙНА ГЭЖ БОДДОГ
2012-04-03
I Think:
I Think санал нэг байна. Ардын нам тараасай Энхбаяр маш муу хүн. Харин Ирээдүй минь итгэл найдвартай гэгээрэл ирээдүйг бий болгох хүн чанартай эх орон ард түмнээ гэсэн тийм хүн байгаасай гэж Дээдсийг боддог. \би бодохдоо... Шударга нийгэм энрэнгүй ухаалаг ...
2012-04-03
Би:
Би бодохдоо Экё Ерөнхийлөгч Намбарын Энхбаярыг их муу хүн гэж боддог.
2012-04-03
Би бодохдоо МАН тараасай гэж бодддог.
2012-04-03
www.free-english.net - АНГЛИ ХЭЛЭНД ӨДӨРТ 30 МИНУТ
2012-04-03
Телевизээр бараа суртчилдаг охидууд ... тэгдэг байгаа, ингэдэг байгаа гэхээр л ой гутах юм
2012-04-03
www.free-english.net - АНГЛИ ХЭЛЭНД ӨДӨРТ 30 МИНУТ