Зүүн дөрвөн зам дээр осол гарлаа
Улаанбаатар хотын Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс шуурхай мэдээлснээр дөнгөж саяхан Зүүн дөрвөн замын орчим явган зорчигч мөргүүлсэн хэрэг гарчээ.
Мөргүүлсэн зорчигчийг Яаралтай түргэн тусламжийн төвөөс ГССҮТ-рүү авч явсан байна. Одоогоор ослын газарт хэмжилт хийж байгаа тул Бөхийн өргөө талаасаа Зүүн дөрвөн замын ачаалал бүрэн зогсоод байгаа аж.
Иймд жолооч нарыг Нарны замаар болон бусад замуудаар хөдөлгөөнд оролцохыг Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс анхаарууллаа.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ