Вакцины хөргөгчийг өнөөдөр хүлээлгэн өгнө
"Жайка" олон улсын байгууллагааc Монгол улсад нийлүүлж байгаа вакцины мөсөн ханатай 270 ширхэг хөргөгч хүлээлгэн өгөх арга хэмжээ өнөөдөр 14.00 цагт Халдварт өвчин судлалын үндэсний төвийн Вакцин биобэлдмэлийн төв агуулахад болно.
Энэхүү арга хэмжээнд Эрүүл мэндийн дэд сайд Ж. Цолмон, ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д. Нямхүү, дэд захирал Г.Сүрэнханд, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Д.Туул, "Жайка"-гийн төлөөлөгчид оролцох юм.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ