Улсын харцага Г.Намсрайжавыг цагдан хорилоо
Нарантуул худалдааны төвийн баруун урд уулзварын орчим энэ сарын 29-ний өдрийн 15.30 цагийн орчим ажил үүргээ гүйцэтгэж явсан замын цагдаагийн биед халдаж, гэмтэл учруулсан улсын харцага Г.Намсрайжавыг Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтсээс эрүүгийн хэрэг үүсгэсэн бөгөөд цагдан хорих 461 дүгээр ангид хорьжээ.
Цагдаагийн алба хаагчийн шаардлагыг биелүүлэхгүй, биед нь халдаж, гэмтэл учруулсан улсын харцага Г.Намсрайжавд эрүүгийн хуулийн 230.2-т зааснаар төрийн албан хаагч, хэв журам хамгаалах олон нийтийн байцаагчийг эсэргүүцсэн, энэ хэргийн улмаас бусдын бие махбодид хүнд гэмтэл учирсан, 181.1-т зааснаар бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэх буюу хүч хэрэглэхээр заналхийлж, нийгмийн хэв журам зөрчсөн гэх үндэслэлээр буруутгаж байгаа аж. Н.Түвшин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ