
Цагдаагийн Ерөнхий газрын Шуурхай удирдлагын төвийн 101, 105 дугаарын утсанд энэ сарын 2-ны өдрийн 08.00 цагаас 3-ны өдрийн 08.00 цагийн хооронд нийслэл хотод объектын гал түймрийн долоо, зам тээврийн ослын хоёр дуудлага ирсэн байна.
Мөн 102 дугаарт иргэд, байгууллагаас нийт 2561 удаа холбогдсоноос гэмт хэрэг, зөрчлийн тухай 905 мэдээллийг хүлээн авч шалгахад гэмт хэргийн шинжтэй 49 үйлдэл бүртгэгдсэнээс эзэн холбогдогч тогтоогдсон нь 41, илрээгүй найман хэргийг шалгаж байгаа аж.
Харин яаралтай түргэн тусламжийн 103 утсанд 2915 яаралтай тусламжийн талаарх мэдээ, мэдээллийг хүлээн авснаас бодит 541 дуудлагад очиж үйлчилсэн байна. Үүнээс 277 дуудлагад зөвлөгөө өгсөн бол төрөхийн 57, oсол, гэмтлийн 67 дуудлагад үйлчилжээ.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ