Шүүх хүний наймаачдын хүсэлтийг хангасангүй

img

Нутаг нэгт эмэгтэйчүүдээ хууран мэхлэх замаар БНХАУ-д худалдсан Г.Батдэлгэр, Г.Ганзориг, Г.Чинзориг, Н.Сэлэнгэ, Б.Бүрнээбаатар нарт холбогдох шүүх хурал өнгөрсөн сарын 22-нд Сүхбаатар дүүргийн шүүхэд товлогдсон. Гэвч шүүгдэгчид Сүхбаатар дүүргийн шүүхээр хэргээ шийдвэрлүүлэхээс татгалзаж, Нийслэлийн шүүхэд гомдол гаргасан юм. Харин Нийслэлийн шүүхээс тэдний хүсэлтийг хэлэлцэн, хууль зүйн үндэслэлгүй хэмээн буцаасан байна. Ингэснээр тэдний шүүх хурал ирэх баасан гаригт 11.00 цагаас Сүхбаатар дүүргийн шүүхэд товлогдлоо. Хуралд даргалагч шүүгчээр М.Алдар, шүүгчээр Ш.Төгсгэрэл, С.Оюунчимэг, улсын яллагчаар Ц.Насанбат, өмгөөлөгчөөр Г.Оюунцэцэг, Э.Энэбиш, Л.Данзанноров, С.Оюун, Б.Тогоохүү, Ё.Өнөрбаяр нар оролцохоор болжээ.

Н.Түвшин

СЭТГЭГДЭЛ БИЧИХ