"Суруга" корпорацийн захирлыг яллагдагчаар татлаа

img

Японы “Суруга” корпорацийн захирал Цүнэяки Хара гэх 67 настай эрэгтэйг хар тамхи  татсан хэргээр Хан-Уул дүүргийн Цагдаагийн хэлтэс саатуулсан билээ.

 Албаны эх сурвалжийн мэдээллээр  Цүнэяки Харагийн   мансуурсан бодисыг  Гаалийн төв лаборатори болон бусад итгэмжлэгдсэн лабораторид шинжлүүлэхэд  олсны  төрлийн каннабис  болох нь тогтоогджээ.

 Тиймээс түүнийг Эрүүгийн хуулийн 192-т зааснаар  яллагдагчаар тооцон шалгаж эхэлсэн байна.

Н.Түвшин

СЭТГЭГДЭЛ БИЧИХ