Оношлогоо, татвар хураалтын цагийн хуваарийг өөрчиллөө

img

Автотээврийн үзлэг, татвар  хураалтын ажлын явц байдлын талаар салбар комиссынхон  хуралдлаа. Нэгдүгээр улирлын байдлаар нийслэл Улаанбаатар хотод 16607 тээврийн хэрэгсэл оношлогоонд  хамрагдаж, татвараа тушаажээ. Хуваарь ёсоор ирэх зургаадугаар сарын 20 нд автотээврийн үзлэг тооллого  дуусах ёстой тул үлдсэн хоёр сард уг ажлыг эрчимжүүлэх үүднээс цагийн хуваарьт  өөрчлөлт хийхээр боллоо.   Тодруулбал, энэ сарын 20-ны өдрөөс  оношлогооны төвүүд болон банк, татварынханыг 09.00-21.00 цаг хүртэл ажиллуулахаар болж байна.  Мөн төр захиргааны байгууллагынханы албаны болон амины машины оношлогоо үзлэгийг энэ сарын 15 ны дотор дуусгахаар боллоо. Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод 230 мянган тээврийн хэрэгсэл байна гэсэн албан бус тоо бий. Энэ нь тээврийн хэрэгсэл өнгөрсөн оноос 30 гаруй мянгаар нэмэгдсэн гэсэн үг юм. П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

xaltyyriin ajil xiisen deeremchid
2012-04-03