Сэрэмжлүүлэг
Манай орны ихэнх гол мөрөн битүү мөсөн бүрхүүлтэй, нийт газар нутгийн 26 хувь нь цасан бүрхүүлтэй байгаа хэдий ч цаг агаарын дулааралтай уялдан гол мөрөн, нуурын мөсний зузаан өмнөх арав хоногоос 5-25 см нимгэрсэн байна.
2012 оны 4 дүгээр сарын 1-ний өдрийн байдлаар Хөвсгөлийн уулсаас эх авсан Дэлгэрмөрөн, Бүгсий, Эг, Хэнтэй нурууны Ерөө, Сөгнөгөр, Туул, Хараа, Хангай нурууны Идэр, Чулуут, Урдтамир, Хойттамир, Түй, Завхан, Богд, Чигэстэй, Байдраг, Онги, Монгол Алтай нурууны Ховд, Буянт, Булган гол болон Сэлэнгэ мөрөн, Орхон голын дагууд мөсөн дээгүүр ус гүйх, усан зах үүсэх, мөс харлах зэрэг үзэгдэл эрчимтэй ажиглагдаж байна.
Цаашид цаг агаарын эрс дулаарлын нөлөөгөөр хүйтний улиралд хуримтлагдсан цасан бүрхүүл ханзарч хайлах, мөсөн бүрхүүл задрах үеэр шар усны үер хаврын цөнтэй зэрэгцэн ажиглагдаж болзошгүй тул голын мөс цөмрөх болон шар усны үерийн аюулаас иргэд, аж ахуйн нэгж, байгууллагууд сонор сэрэмжтэй байхыг Онцгой байдлын ерөнхий газраас онцгойлон анхааруулж байна
Манай орны ихэнх гол мөрөн битүү мөсөн бүрхүүлтэй, нийт газар нутгийн 26 хувь нь цасан бүрхүүлтэй байгаа хэдий ч цаг агаарын дулааралтай уялдан гол мөрөн, нуурын мөсний зузаан өмнөх арав хоногоос 5-25 см нимгэрсэн байна. Энэ оны дөрөвдүгээр сарын 1-ний байдлаар Хөвсгөлийн уулсаас эх авсан Дэлгэрмөрөн, Бүгсий, Эг, Хэнтэй нурууны Ерөө, Сөгнөгөр, Туул, Хараа, Хангай нурууны Идэр, Чулуут, Урдтамир, Хойттамир, Түй, Завхан, Богд, Чигэстэй, Байдраг, Онги, Монгол Алтай нурууны Ховд, Буянт, Булган гол болон Сэлэнгэ мөрөн, Орхон голын дагууд мөсөн дээгүүр ус гүйх, усан зах үүсэх, мөс харлах зэрэг үзэгдэл эрчимтэй ажиглагдаж байна. Цаашид цаг агаарын эрс дулаарлын нөлөөгөөр хүйтний улиралд хуримтлагдсан цасан бүрхүүл ханзарч хайлах, мөсөн бүрхүүл задрах үеэр шар усны үер хаврын цөнтэй зэрэгцэн ажиглагдаж болзошгүй тул голын мөс цөмрөх болон шар усны үерийн аюулаас иргэд, аж ахуйн нэгж, байгууллагууд сонор сэрэмжтэй байхыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.
Н.Бүжин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ