“Шүүхийг шүүх үү?” олон нийтийн санал асуулга эхэллээ

img

Иргэдийн шудрага шүүх ТТБ-аас өнөөдөр 11.00 цагаас “MN” мэдээллийн төвт сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Уг байгууллагаас “Шүүхийг шүүх үү?” олон нийтийн санал асуулгыг өнөөдрөөс эхлэн Сүхбаатарын талбайд зохион байгуулах болсон талаараа мэдэгдсэн юм. Уг санал асуулгын хүрээнд иргэдээс шүүхийг шүүх нь зөв эсэх талаар санал хүлээн авахаас гадна, шүүхийн шийдвэрт гомдолтой иргэдийн гомдлыг бүртгэн авч энэ дагуу холбогдох албан тушаалтанд хүргүүлэх аж. Иргэдийн шудрага шүүх ТТБ-ын тэргүүн Х. Бат-Ялалтаас дараах зүйлийг тодрууллаа. -Шүүх шийдвэрийг дүгнэлт өгөх эрх та нарт байгаа юу? Ингэх нь шүүхийн хараат бус байдлыг алдагуулж байгаа юм биш үү? -Шүүх нийгмийн олон асуудлыг шүүж шийдвэрлэдэг. Харин шүүгч нар болоод төрийн албан хаагчдыг шүүх механизм манайд байхгүй. Тиймээс шүүгчийн буруу зөв үйлдэлд иргэд хяналт тавих ёстой юм. Засгийн бүх эрх мэдэл Монгол улсын ард түмэнд байдаг учраас тэднийг шүүх эрх байна гэсэн үг. Шүүхийн хараат бус байдалд халдах эрх хэнд ч байхгүй. Харин шүүхийн гаргасан шийдвэрийг баримтаар дэлгэн гаргах нь хараат бус байдалд халдаж буй хэрэг биш юм. -Шүүхээс ял сонссон хүмүүсээс шүүгчийн буруугаас болж гомдолтой иргэд байдаг уу? -Гомдолтой иргэд олон бий. Бидэнд байгаа мэдээллээр нийт арван мянга гаруй баримт байна. -Та бүхнийг санал асуулга явуулж байгааг улс төржиж байна гэж хардах хүмүүс олон байна? - Энэ бол улс төр намтай огт холбоогүй зүйл. Улс төрд шүүх, хууль хяналтын байгууллагад хариуцлага алдсан албан тушаалтанд хариуцлага тооцдог болгохын тулд бид хууль санаачлах шаардлагатай гэж үзэн улс төрд орсон гэж ойлгож болно. Төв талбайд болж буй санал асуулгад иргэд өөрийнхөө саналыг өгч болно. Үүнд ямар нэгэн улстөрийн зорилго байхгүй. Санал асуулга өнөөдөр 14.00 цагаас эхэлж байгаа. З. Цолмон  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

د¯Ã× ÍÜ ÍÀÉÄÂÀÐÒÀÉ ÁÎË Ø¯¯ÕÃ¯É ÁÀÉÕ Ø¯¯Ã× ÍÜ ØÓÄÐÀÃÀ ÁÈØ ÁÎË ÑÎËÈÕ ÁÀÉÕ Ø¯¯ÕÈÉà د¯ÕïÉ!!!!!
2012-06-02
bat:
hosbaur metiin avilgacdadaas salaagyi cagt shyyh uaj oodloh ve?mashinii naimaacin,tanhai kuivarcin,zalilan mehlegc negen um baina lee.
2012-04-12
бие биенээ хайрлацгаая:
Зүрх судасны өвчин,ясны сийрэгжилт, үе мөчний өвчин, элэг цөс, бөөр, уушиг, нойр булчирхай, дэлүү, сахарын өвчин, өтгөн хаталт зэрэг бүх эрхтэн системын өөрчлөлтүүдийг таны өөрийн био-энергийн түвшинд сүүлийн үеийн оношлогооны аппаратаар оношилж, эмчлэх, урьдчилан сэргийлэх зөвлөгөө өгөх зэрэг үйлчилгээ үзүүлж байна. Мөн кальцийн дутагдлаас болж үүсдэг 160 гаруй өвчнийг анагааж эрүүл саруул болгоно. Манайх НҮБ, ДЭМБ-аас хүлээн зөвшөөрөгдөж онцгой үнэлэмж авсан орчин үеийн технологоор бүтээгдсэн 100% байгалийн гаралтай, өндөр үр дүн бүхий эм бэлдмэл, бүтээгдхүүнүүдээр эмчилж байна. Манай бэлдмэлийг хэрэглэснээр хүчтэй антибиотек, химийн гаралтай эм бэлдмэлүүдийн үлдэгдэл, хорт бодисуудаас бие организмаа цэвэрлэх, хагалгааны дараахь хүндрэлээс сэргийлэх, эд эсийг нөхөн сэргээхийн дээр суурь өвчнүүдээсээ бүрмөсөн салж эрүүлжих болно. Дэлгэрэнгүй мэдээллийг 96058429 утсаар холбогдож авна уу. Email: tse_amore5@yahoo.com
2012-04-04
мөнгөө өг:
БАТ-ЯЛАЛТАА 2011 ОНЫ ХАВАР ЧИ НАМАЙГ ХУЛХИДАЖ БАС БОЛООГҮЙ АВГАЙ ЧИНЬ ОРОЛЦСОН ШҮҮ ДЭЭ. ТЭР ҮЕД ЖИРЭМСЭН БАЙСАН.АВГАЙ ЧИНЬ НАТРИАТОРООР МАШИН ШИЛЖҮҮЛЭХДЭЭ ЧИНИЙ ГАРЫН ҮСГИЙГ НАТРИАТЧНЫ ХЭЛСНЭЭР ДУУРИАЛГАЖ ЗУРАААД НАДААС МӨНГӨ АВСАНЫГ САНАЖ БАЙГАА БАЙХ. ИЙМ ХҮН ШУДРАГА БАЙХ УУ.
2012-04-03
solongo:
shvvh heregtei ym garch irneee
2012-04-03
NYAMDPRJ SHUUHIIG SHUUH SANAA BAINAAAAAAAA
2012-04-03