Найман настай охиныг хөнөөсөн Н.Мөнх-Оргилын хяналтын шатны хурал болно
Хөвсгөл аймагт найман настай охиныг хүчирхийлсэн, онц хэрцгийгээр амийг нь хөнөөсөн буруутайд тооцогдон анхан болон давж заалдах шатны шүүхээс хоёр удаа цаазын ял сонссон Н.Мөнх-Оргилын гомдлыг маргааш Дээд шүүхэд хэлэлцэнэ
Түүнд холбогдох хэргийг Чингэлтэй дүүргийн анхан шатны шүүхэд өнгөрөгч 2011 онд хэлэлцэж цаазын ял оноосныг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээсэн бол Дээд шүүхээс хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан билээ. Улмаар хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хагас жил орчим явуулж, өнгөрсөн оны арваннэгдүгээр сард дахин анхан шатны шүүхээр хэлэлцэж, цаазын ял хоёр дахиа оноосон юм. Н.Мөнх-Оргилыг Эрүүгийн хуулийн 125.2 буюу бэлгийн дур хүслээ ёс бусаар хангасан, энэ хэргийг давтан үйлдсэн, 126.3 буюу насанд хүрээгүй хүүхдийг хүчирхийлсэн 91.2.6 91.2.10, 91.2.15-д зааснаар буюу гэмт хэргээ нуун далдлах зорилгоор, санаатайгаар, хохирогчийг биеэ хамгаалах чадваргүйг мэдсээр байж амь насыг нь хөнөөсөн үндэслэлээр буруутган ялласан юм.
Н.Бүжин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ