Нэг цэгийн үйлчилгээтэй боллоо

img

 

Улсын бүртгэлий ерөнхий газар  төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулж,  үйлчилгээний ачаалал, төвлөрөлийг саармагжуулах,  хүртээмжийг сайжруулах зорилгоор үйлчилгээний зохион байгуулалтын арга хэмжээ авч Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газрын Баянгол, Баянзүрх, Сонгинохайрхан  дүүргийн үйлчилгээг тухайн дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст төвлөрүүлэх ажлыг эхлүүлээд байна. Иимээс  дээрх дүүргийн иргэд өөрийн оршин суугаа харьяалалын дагуу эд хөрөнгийн эрхийн бүртгэлтэй холбоотой бүхий л төрлийн үйлчилгээг нэг цэгээс авах боломж бүрдэх юм. Өмнө нь иргэн эд хөрөнгийн бүртгэлтэй холбоотой өөрт  хэрэгтэй үйлчилгээг авахын тулд ерөнхий газрыг /100айл / зорих зайлшгүй шаардлагатай байсан бол  ирэх нэг дэх өдрөөс эхлэн  замын түгжрэл, оочер дараалалд бухимдалгүй,   ажлын цаг заваа бодитой хэмнэж төрийн үйлчилгээг илүү хүртээмжтэй, шуурхай авах боломжийг бий болголоо.  

Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газраар  өдөрт нийт 1300 гаруй иргэн үйлчлүүлдэгээс  архивын чиглэлээр 400 , эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн чиглэлээр 850-900 орчим иргэн үйлчлүүлдэг.

Баянгол, Баянзүрх, Сонгинохайрхан дүүргийн тухайд хүм ам ихтэй бөгөөд эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газраар үйлчлүүлж байгаа нийт иргэдийн 60 орчим хувийг тус дүүргүүдээр үйлчлүүлдэг иргэд эзэлдэг. Тэгвэл Баянгол, Баянзүрх, Сонгинохайрхан дүүргүүдийн эд хөрөнгийн бүртгэлийн үйлчилгээг ийнхүү шилжүүлснээр Улсын бүртгэлийн ерөнхий газрын тус  газраар өдөрт үйлчлүүлдэг иргэний тоо 60 хувиар буурах юм. Нийслэлийн дүүргийн иргэд дан ганц зөвхөн Иргэний бүртгэлийн үйлчилгээг оршин суугаа газраасаа авдаг байсан бол ирэх 7 хоногоос эд хөрөнгийн бүртгэлтэй холбоотой бүхий л үйлчилгээг нэг дороос авах болсон нь ихээхэн ач холбогдолтой.

Улсын бүртгэлийн ерөнхий газраас цаашид бүртгэлийн тэр дундаа гадаад паспортын үйлчилгээг иргэдэд илүү ойроос шуурхай хүргэхээр зорьж мөн адил иргэдийг оршин суугаа газраасаа гадаад паспорт захиалан авах боломжийг бий болгохоор төлөвлөн ажиллаж байна.

Н.Бүжин

           

 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

энд тэгээд бүтэн биеийн маасаж бас байдаг юм уу өшөө цаашлаад нөгөө үйлчилгээ бас байна уу
2012-04-03
saran:
you achaala saarmagjuulax ulam zambaraagui xaa you bgaan medegdexgui xul tolgoigoo oloxgui xumuus l bn shtee. Zavaan yom xiij baidgiin. Exnees ni zambaraatai bolgochixgui. Ajilchid ni ch uursduu xaa you xiigeed bgaagaa medfexgui bn lee
2012-04-03
Нэг цэгийн үйлчилгээ. Эротик сонсогдож байна.
2012-04-03