Прокурор мэдэгдэл гаргалаа
Тээврийн Прокурорын газраас харьяалан хяналт тавьж ажилладаг эрүүгийн хэрэг, гэмт хэргийн тухай гомдол, мэдээллийн дийлэнх хувийг зам, тээврийн осол, хэрэг эзэлдэг, энэ төрлийн гэмт хэрэг буурахгүй, жилээс жилд өсч байгаад дүгнэлт хийж, шалтгаан нөхцөлийг тогтоох, урьдчилан сэргийлэх чиглэлээр шалгалт, судалгаа хийх, яриа хийх, прокурорын мэдэгдэл бичиж гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөлийг арилгуулах арга хэмжээ зохиолгох зэргээр тодорхой ажлуудыг зохион явуулж байна.
Тухайлбал, энэ оны эхний гуравдугаар сарын байдлаар зам тээврийн тодорхой хэрэгт, гарсан шалтгаан нөхцөлийг арилгуулахаар холбогдох газруудад Прокурорын мэдэгдэл 5-ыг бичиж хүргүүллээ.
Тухайлбал нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг “Тэнүүн огоо” ХХКомпанийн жолооч нар 2010-2012 онд 10 удаа зам тээврийн осол, хэрэг үйлдсэний улмаас 2 хүн нас барж, 6 хүний биед гэмтэл учруулан, 14 тээврийн хэрэгсэлд нийт 28.524.400 төгрөгийн хохирол учруулсан байх тул тус Компанийн тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг хариуцсан инженер техникийн ажилтнууд, жолооч нарын сахилга, хариуцлагыг дээшлүүлэх, хууль тогтоомжийг судлуулах тодорхой ажил зохиохыг шаардаж Монгол Улсын “Прокурорын байгууллагын тухай хууль”, “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хууль”-д заасаны дагуу Компанийн удирдлагад Прокурорын мэдэгдэл бичсэн байна.
Н.Бүжин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ