
Монгол орон даяар “Эрүүл Монгол хүүхэд” аян өрнөж байгаа билээ. Энэхүү аян нь 0-18 насны бүх хүүхдийг эмчийн үзлэгт хамруулах, оношлон эмчлэх зорилготой юм.
Энэ ажилд зориулан Эрүүл мэндийн даатгалын сангаас 18 тэрбум төгрөгийг зарцуулахаар болсон. Үүнийг Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбооны ерөнхийлөгч С.Ганбаатар эсэргүүцэж өнөөдөр хэвлэлийн хурал зарласан. Тэрбээр "Эрүүл мэндийн яаманд хандан ямар үндэслэлээр 18 тэрбум гэдэг тоог гаргаж ирсэн тухай, тендер хэрхэн зарлах тухай, илүү дэлгэрэнгүй материалуудаа бидэнд танилцуулах хүсэлтийг тавьсан ч хариу ирүүлээгүй. Хариу өгөхгүй байгаа нь хамгийн их хардлага төрүүлж байгаа. гэсэн юм. Мөн "Хэрэв тайлан, баримт, нотолгоо, үндэслэлээ ил гаргахгүй бол бид тэмцлийн хэлбэрт шилжих болно" гэлээ.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ