
Дөрвөн хүний амь нас хөнөөсөн Б.Эрдэнэбилэгт холбогдох хэргийг дээд Шүүх маргааш хянан хэлэлцэнэ.
Тэднийг өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 30-нд Баянзүрх дүүргийн шүүхээс дөрвөн хүний амь хөнөөсөн хэмээн Эрүүгийн хуулийн 91.2.1, 91.2.6, 91.2.7, 91.2.10, 91.2.12, 91.2.15, 91.2.16, 126.2.1, 147.2, 181.2.1, 181.2.5, 216.1 гэсэн 12 зүйл ангиар буруутгаж, Б.Эрдэнэбилэгт цаазын ял, Ш.Гантулгад 16 жилийн хорих ял оноосон юм.
Хэдийгээр тэд шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй Нийслэлийн давж заалдах шатны шүүхэд хандсан ч өнгөрсөн сард тэдэнд оноосон ялыг хэвээр үлдээсэн.
Н.Түвшин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ