
Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд Ц.Дашдорж өнөөдөр Авто тээврийн газарт ажиллаж, үйл ажиллагаатай нь танилцлаа. Сайдад хаягласан, тус газартай холбоотой санал, гомдол ихээр ирсэн учир ийнхүү Авто тээврийн газарт ажиллах болжээ.
Авто тээврийн газрын тухайд, тус салбарын хууль эрх зүйн орчныг амьдралд ойртуулах, тээвэрлэлтийн зохион байгуулалт, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, улсын дугаартай холбоотой асуудлыг шийдэх, бүртгэл дээрх давхардал, эмх цэгцгүй байдлыг цэгцлэх хэрэгтэй байгааг сайд онцолсон. Тиймээс тээврийн хэрэгслийн бүртгэл, дугаар олгох асуудлыг багасгах зэрэг хэд хэдэн ажилд анхаарлаа хандуулахыг сайд Авто тээврийн газарт үүрэг болгосон.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ