ЗТБХБ-ын сайд Ц.Дашдорж Авто тээврийн газарт ажиллаа

img

ЗТБХБ-ын сайд Ц.Дашдорж өнөөдөр Авто тээврийн газар ажиллаж, тус байгууллагын үйл ажиллагаатай газар дээр нь танилцлаа. Сайд салбар хариуцан ажиллаж эхэлсэнээсээ хойш харьяа байгууллагуудад тулгамдаж байгаа асуудлыг бодитоор харж, зөв гарцаар шийдэхийг зорьж байна хэмээн уулзалтын үеэр мэдэгдэв. Авто тээврийн газар болон Тээврийн хэрэгслийн оношлогоо, хяналт зохицуулалтын албаны салбарын уялдаа холбоог сайжруулаж хуулийг хэрэгжүүлэх шаардлага өнөөдөр нэн чухал. Өнгөрсөн хугацаанд ЗТБХБ-ын сайдад Авто тээврийн газартай холбоотой өргөдөл, гомдол нэлээд ирсэн. Тээвэрлэлтийн зохион байгуулалт, хөдөлгөөний аюулгүй байдал хангалтгүйгээс зам, тээврийн осол буурахгүй, олон тооны зорчигч эрүүл мэндээрээ хохирч байгаад дүгнэлт хийж ажиллах цаг болсон гэлээ. Тээврийн хэрэгслийн бүртгэл, дугаар олгох асуудлыг хүний хүчин зүйлийн нөлөөгүйгээр олгодог хэлбэрийг програмчлах, дугаар худалддаг тухай таагүй мэдээллийг эцэслэх, дугаар давхардуулан олгосон зөрчилөө бүрэн арилгах ажлыг зохион байгуулж, 14 хоногийн дотор энэ талаар хийсэн ажлаа эргэн танилцуулахыг газрын даргад даалгасан байна. Мөн сүүлийн жилүүдэд улсын хэмжээнд хөрөнгө оруулалт эрс нэмэгдэн, уул уурхайн олборлолт ихсэж, хүнд даацын тээврийн хэрэгслүүд олширч тээвэрлэлт замбараагүй хийгдэж байгаагаас зам эвдрэх, байгаль орчныг сүйтгэх болсон. Үүнтэй холбогдуулан тээвэрлэлтийг хууль, тогтоомж, стандартын дагуу зохион байгуулах, хяналтаа илүү сайжруулах ажлыг холбогдох байгууллагуудтай хамтран авч хэрэгжүүлэх шаардлагатай болж байгааг ЗТБХБ-ын сайд Ц.Дашдорж санууллаа. Салбарын сайд тус газрын байртай холбоотой асуудлыг Засгийн газрын түвшинд хэлэлцүүлж, нэг тийш нь шийдэх арга хэмжээ авна гэсэн юм.        

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

hj:
ноймортой хөөцөлдөхөөс өөр юу ч хийхгүй цалин аваад л суужийнэ
2012-04-04
bogino hugatsaand ih zuil hj butegeree amjilt husey tand
2012-04-04
www.free-english.net - АНГЛИ ХЭЛИЙГ ӨДӨРТ 30 МИНУТ
2012-04-04
sain sain erch huchtei ajilj baigaad ni bayarlaj baina amjilt
2012-04-03
Ganbayar:
Ene said chin harin ovoo erch huchtei ajillaad bnauu ain. Avto teevert sain anhaaral handuulaarai saidaa amjilt husie.
2012-04-03
www.free-english.net - АНГЛИ ХЭЛИЙГ ӨДӨРТ 30 МИНУТ