Х.Энхжаргал: Жилдээ 1000 гаруй хүүхэд гэмтэнэ гэдэг "гамшиг"

img

Бага насны хүүхэд зам тээврийн осолд өртөж, гэмтэж бэртэх үзэгдэл буурахгүй байгааг мэргэжлийн байгууллагууд мэдээлж байна. Энэ талаар Замын цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Х.Энхжаргалаас тодрууллаа.   -Бага насны хүүхэд автомашинд мөргүүлж гэмтэж бэртсэн, амь насаа алдсан тохиолдол цөөнгүй гарч байна. Хүүхдүүд зам тээврийн осолд орж байгаа тоо баримтаас дурьдвал?  -Бага насны хүүхэд  зам тээврийн осолд өртөх үзэгдэл буурахгүй байна. 2011 оны байдлаар улсын хэмжээнд 41 хүүхэд зам тээврийн ослоор амь насаа алдаж, 930 гаруй хүүхэд гэмтсэн гэх мэдээлэл байна. Энэ нь онгөрсөн оны мөн үетэйгээ харьцуулахад гэмтсэн хүүхдийн тоо 140 хүүхдээр нэмэгдсэн үзүүлэлт юм. Хүүхэд зам тээврийн осолд өртөх явдал үнэхээр том асуудал. Учир нь жилдээ 1000 гаруй хүүхэд гэмтэж, 40 гаруй хүүхэд амь насаа алдана гэдэг үнэхээр харамсалтай.  Тиймээс зам тээврийн ослоос хүүхэд багчуудыг хэрхэн хамгаалж, тэдэнд ямар мэдлэг олгох вэ гэдэг нь маш чухал.   Одоогийн байдлаар сургууль, цэцэрлэгтээ “Ногоон гэрэл-цагаан шугам”-ын талаар мэдлэг олгож, тэмцээн уралдаанд оролцож байгаа хүүхдэд л замын хөдөлгөөний дүрэм журмын талаарх ойлголт бага ч гэсэн бий болж байна. Жолооны курсэд замын хөдөлгөөний дүрмийг зааж байгаа ч энэ чамлалттай. Гэтэл замын хөдөлгөөний огт мэдлэггүй хүн зөндөө бий. Замын хөдөлгөөний дүрмийг мэддэггүй, мэдсэн ч хэрэгжүүлдэггүй байдал нь маш олон хүний амь нас, эрүүл мэндэд хор хохирол учруулж байгаа. Энэ бол монголоос өөр оронд байдаггүй гамшиг.   -Энэ асуудлыг шийдэх ямар боломж байна? -Зам тээврийн осол гэмтлээс урьдчилан сэргийлэх Дэд зөвлөлөөс хоёр асуудлыг тавьж байгаа. Нэгдүгээрт, ЕБС-ийн сургалтын системд нас насанд нь тохирсон мэдлэг олгох. Энэ асуудлыг БСШУ-ны зүгээс их таатай хүлээн авсан тул ирэх хичээлийн жилээс хэрэгжүүлэх төлөвлөгөөтэй байна. Хоёрдугаарт, эцэг эхчүүд хүүхдээ хичээл сургуульд нь хүргэж өгөх.   Аав ээжтэйгээ Замын хөдөлгөөний дүрмээр баримтлан алхах нь хүүхдийн хувьд хамгийн том дадлага сургуулилт байдаг. Гэвч эцэг эхчүүд өөрсдөө дүрэм зөрчин хүүхэддээ үлгэр дууриал үзүүлж байгаа нь үнэхээр харамсалтай. Тиймээс хүүхдүүд ЕБС-д замын хөдөлгөөний дүрэм заалгаж, дадлага турлага хийж, төгсөхдөө жолооч болох нь шалгалтаа өгөөд  үнэмлэхээ авдаг болно. Энэ бол дэлхийн улс орнуудын туршлага. Асуудлыг ингэж гүнээс нь шийдэж эхлэхгүй л бол автозамын осолд хүүхэд гэлтгүй насанд хүрэгчид гэмтэж бэртэж, амь насаа алдах явдал буурахгүй.   П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

зочин:
цагдаа нарыг бол чадах чинээгэрээ ажиллаж байгаа гэж бодож байна зам ын ослыг бууруулах ажил гадаад орнуудад ганцхан цагдаагийн ажил биш байдаг зам тээврийн яам боловсролын яам засгийн газар их хурал зэрэг олон байгууллага нэгдэж хийдэг ажил манайх харин өөр юм цагдд нь хийх гэж ядаад том дарга нар нь харж шүүмжлээд л авилгаа аваад баяжаад
2012-06-28
Зочин:
Татвар төлөгчидийн мөнгөөр цалинжин тэд нарыг аюулаас хамгаалах үүрэгтэй цагдаа юу яриад байнаа. Уг нь энэ гамшигаас сэргийлэх, хамгаалах нь өөрийнх үүрэг баймаар юм. Тэгэхэд гамшиг гэсэн үг хэлчихээд сууж байх.
2012-04-04
www.free-english.net - АНГЛИ ХЭЛИЙГ ӨДӨРТ 30 МИНУТ
2012-04-04
Зочин:
Хүүе харин ч замын цагдаа сайн ажиллаж байгаа шүү. Хэзээ монголын замын цагдаа ингэж ажиллаж байсан юм. Мууг нь харсан юм бол сайныг нь бас харьцуулж сур найз аа. Ер нь өөрсдөө хэрэг хийж хууль зөрчдөг этгээдүүд л цагдааг муулдаг. Энэ сэтгэгдэл бичсэн нөхөр ямар нэг байдлаар гэмт хэрэгтэн юм байна. Цагдаа сайн ажиллаж байгаа. Монголчууд бид бахархдаг цагдаагаараа. Амжилт хүсэе.
2012-04-03
unshigch:
Sansariin kolonkiin zamaar garahad uneheer hetsuu. Yavgan hun garah nogoon gerel asaj baihad jolooch nar zogsohgui dairchih shaham shuud davhidag. Gerlen dohiogoor tom hun garah gej ingej sandarch baihad huuhduud yaj garah bilee. Haaya zamiin tsagdaa haragdval nogoon gerliig dairahgui zogsono. Er ni yuavgan hum garah nogoon gerel ih hurdan asaj untardag. Zaluu humuus zamiin 1 zahaas nuguu zah arai gej hurehed nogoon gerel untardag. Hul gar muutai nastai humuus gerleer garah gej herendee ih l zovdog. Yavgan hun garah nogoon gerliin asah hugatsaag arai urtasgaj boloh bolov uu!!!!!!Jolooch nariin sahilga hariutslagiig dohion deer iluu changatgamaar bna
2012-04-03
bbbbb:
chi muu yu bicheed bgaa mal we chi yusan erhee hasuulj baisan ymuu kkkkkkkkkkkkkkkkkkkkkk
2012-04-03
БӨЙБӨ:
ЭНЭ НЭГ ТЭНЭГ АМЬТАН АЖЛАА ХИЙЖ ЧАДАХГҮЙ БАЙГААГАА ЮУНДАА ГАЙХУУЛААД БАЙГАА ЮМ БЭ, ТАНАЙ ХЭДЭН ХАХУУЛЬ АВДАГ ЗАМЫН ЦАГДАА НАР ХАХУУЛАА БАГАСГААД АЖЛАА ХИЙДЭГ БОЛ ЯДАХДАА ТАЛ ЭНЭ ГЭМТЭЖ БАЙГАА ХҮҮХДҮҮДИЙН ХУВЬ НЬ ГЭМТЭХГҮЙ БАЙСАН ЮМ. ОДОО БАЙТЛАА ХЭДЭН ЦАГДАА НАРАА ХӨРӨНГӨЛӨГ ХУРАНДАА НАРЫН УЛС ТӨРИЙН ШОУ БОЛГООД ЮУ Ч ЧАДДАГГҮЙ НЬ ИЛЧЛЭЖ, АМЬТАНЫ ДООГ БОЛООД БАЙХ ЮМ. САЯХАН Л ХУВЦАСНЫ ГОЛ БОЛСОН ЦАГДАА ХУДЛАА ЧАДАХГҮЙ БАЙЖ ТОМОРЧ БАЙГААД ХҮН ЗОДУУЛЧИХААД ИЧИХДЭЭ ХЭВЛЭЛЭЭР МЭДЭЭЛДЭГГҮЙ НУУГААД ӨНГӨРДӨГ БАЙСАН ОДОО Ч УЛС ТӨРИЙН ШОУ БОЛГООД ХҮМҮҮСЭЭР ӨРӨВДҮҮЛЭХ ГЭЭД БАЙГАА ЮМ БАЙХДАА, ХҮМҮҮС ТА НАРЫН ЭНЭ ҮЙЛДЛИЙГ ХАРААД АЧААГҮЙ, ҮХЭЭНЦ ДОРОЙ БАЙДЛЫГ ЧИНЬ ГАЙХАЖ ДООГЛОЖ БАЙНА ШҮҮ ДЭЭ, АВИЛГАЛ АВАХАА БАГАСГААД АЖЛАА ИХ ХИЙ
2012-04-03
ЗОЧИН:
ЭНЭ НЭГ ТЭНЭГ АМЬТАН АЖЛАА ХИЙЖ ЧАДАХГҮЙ БАЙГААГАА ЮУНДАА ГАЙХУУЛААД БАЙГАА ЮМ БЭ, ТАНАЙ ХЭДЭН ХАХУУЛЬ АВДАГ ЗАМЫН ЦАГДАА НАР ХАХУУЛАА БАГАСГААД АЖЛАА ХИЙДЭГ БОЛ ЯДАХДАА ТАЛ ХУВЬ НЬ ГЭМТЭХГҮЙ БАЙСАН ЮМ. ОДОО БАЙТЛАА ХЭДЭН ЦАГДАА НАРАА ХӨРӨНГӨЛӨГ ХУРАНДАА НАРЫН УЛС ТӨРИЙН ШОУ БОЛГООД ЮУ Ч ЧАДДАГГҮЙ НЬ ИЛЧЛЭЖ, АМЬТАНЫ ДООГ БОЛООД БАЙХ ЮМ. САЯХАН Л ХУВАСНЫ ГОЛ БОЛСОН ЦАГДАА ХУДЛАА ЧАДАХГҮЙ БАЙЖ ТОМОРЧ БАЙГААД ХҮН ЗОДУУЛЧИХААД ИЧИХДЭЭ ХЭВЛЭЛЭЭР МЭДЭЭЛДЭГГҮЙ НУУГААД ӨНГӨРДӨГ БАЙСАН ОДОО Ч УЛС ТӨРИЙН ШОУ БОЛГООД ХҮМҮҮСЭЭР ӨРӨВДҮҮЛЭХ ГЭЭД БАЙГАА ЮМ БАЙХДАА, ХҮМҮҮС ТА НАРЫН ЭНЭ ҮЙЛДЛИЙГ ХАРААД АЧААГҮЙ, ҮХЭЭНЦ ДОРОЙ БАЙДЛЫГ ЧИНЬ ГАЙХАЖ ДООГЛОЖ БАЙНА ШҮҮ ДЭЭ, АВИЛГАЛ АВАХАА БАГАСГААД АЖЛАА ИХ ХИЙ
2012-04-03
www.free-english.net - АНГЛИ ХЭЛИЙГ ӨДӨРТ 30 МИНУТ