Дөрвөн хүний амь хөнөөсөн хэрэгтний хэргийг хянана
Дөрвөн хүний амь нас хөнөөсөн гэм буруу нь хоёр шатны шүүхээр тогтоогдсон Б.Эрдэнэбилэгт холбогдох хэргийн хяналтын шатны шүүх хурал өнөөдөр Дээд шүүхэд болно.
Тэрбээр өнгөрөгч 2010 онд хүний амь нас санаатай хөнөөсөн, дээрэм, хүчингийн хэрэгт шалгагдаж байхдааБаянзүрх дүүргийн дөрөвдүгээр хорооны нутаг дэвсгэр дэх III байранд амьдардаг Ү, М, Д гэх аав, ээж, охин гурвыг онц хэрцгийгээр хөнөөсөн юм.
Түүнд өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 30-нд Баянзүрх дүүргийн шүүхээс дөрвөн хүний амь хөнөөсөн хэмээн Эрүүгийн хуулийн 91.2.1, 91.2.6, 91.2.7, 91.2.10, 91.2.12, 91.2.15, 91.2.16, 126.2.1, 147.2, 181.2.1, 181.2.5, 216.1 гэсэн 12 зүйл ангиар буруутгаж цаазын ял оноосон юм. Харин түүний хамсаатан болох Ш.Гантулгад 16 жилийн хорих ял оноож байв.
Шүүгдэгч нар хоёр шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй дээд Шүүхийн Эрүүгийн танхимд гомдол гаргаад байгаа юм.
Н.Түвшин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ