Хог зөөвөрлөх автомашинтай боллоо

img

Сонгинохайрхан дүүрэг өнөөдөр 12 хороо 15 тонны хог  даацтай  хог  зөөвөрлөх машинтай болсон байна.  Өнгөрөгч оны сүүлчээр Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаас нийслэлийн тодотгосон төсвийн хүрээнд бүх дүүргийн бүх хороог хогны шинэ машинтай болгохоор шийдвэрлэсэн билээ. Энэ ажлын эхлэл болж хоёр орчим тэрбум төгрөгийн  өртөгөөр 32 машиныг хүлээлгэн өгсөн байна. Уг машинуудын тухайд 6 нь компакт буюу хогоо өөрөө аввтоматаар шахдаг, үлдсэн 26 нь задгай тэвштэй аж. Өмнө нь бол айл өрхийн хогийг өдөржин ачиж ажилласан ч сардаа багтаж хогоо зөөх боломжгүй байсан бол энэ удаагийн хөрөнгө оруулалтаар энэ бэрхшээлийг шийдвэрлэх боломжтой болжээ.  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ