Н.Мөнх-Оргилын хэргийг өнөөдөр хэлэлцэнэ
Хөвсгөл аймагт найман настай охиныг хүчирхийлж, онц хэрцгийгээр амь насыг нь хөнөөсөн хэрэгт цаазын ял сонссон Н.Мөнх-Оргилын хяналтын шатны шүүх хурал өнөөдөр дээд Шүүхэд болно.
Түүнийг эрүүгийн хуулийн 125.2 буюу бэлгийн дур хүслээ ёс бусаар хангасан, энэ хэргийг давтан үйлдсэн, 126.3 буюу насанд хүрээгүй хүүхдийг хүчирхийлсэн 91.2.6 91.2.10, 91.2.15-д зааснаар буюу гэмт хэргээ нуун далдлах зорилгоор, санаатайгаар, хохирогчийг биеэ хамгаалах чадваргүйг мэдсээр байж амь насыг нь хөнөөсөн гэмт хэрэгт буруутган ялын дээд хэмжээ оноосон юм.
Мөн Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт бага насны гурван охин хүчирхийлсэн хэрэгт буруутгасан билээ. Чингэлтэй дүүргийн анхан шатны шүүх, Нийслэлийн давж заалдах шатны шүүхээс түүнийг насанд хүрээгүй хүүхдийг хүчирхийлж, бэлгийн дур хүслээ ёс бусаар хангасан, насанд хүрээгүй хүний амь нас хөнөөсөн, насанд хүрээгүй хүүхдийг хүчирхийлэх хэргийг давтан үйлдсэн хэрэгт буруутгаж, өмнө нь цаазын ял оноож байсан юм.
Гэвч тэрбээр хэргээ хүлээхгүй хяналтын шатны шүүхэд хандаад байгаа юм.
Н.Түвшин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ