Гадаадын иргэдэд хариуцлага тооцжээ
Гадаадын иргэн харьяатын асуудал эрхлэх газраас Монгол Улсад оршин суух, бүртгэл болон визийн хугацаа хэтрүүлсэн, паспорт, паспортыг орлох баримт бичгээ биедээ авч яваагүй, эрх бүхий байгууллагаас олгодог аливаа зөвшөөрөл, баримт бичгийг хуурамчаар бүрдүүлсэн зэрэг зөрчил гаргасан 10 орны 27 иргэнд холбогдох хуулийн дагуу арга хэмжээ авч, долоон сая гаруй төгрөгийн торгууль ногдуулсан байна.
Гадаадын орнуудаас урьсан иргэнээ зохих хугацаанд бүртгүүлээгүй, хууль бусаар хөдөлмөр эрхлүүлсэн, визийн болон оршин суух зөвшөөрлийн хугацааг хэтрүүлсэн, нуун далдалсан орон сууц, ажлын байраар хангасан зэрэг зөрчил гаргасан 26 байгууллага, аж ахуйн нэгжид Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн дагуу 10 гаруй сая төгрөгийн торгуулийн арга хэмжээ оногдуулжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ