Я.Батцэцэг: Эмэгтэй хүн төр барилцсанаар нийгмийн тулгамдсан асуудлууд шийдэгддэг

img

“Үндэсний эв эе” эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн Я.Батцэцэгтэй ярилцлаа. -Сонгуулийн хууль батлагдлаа. Энэ удаагийн хуулиар, сонгуулиар эмэгтэйчүүдийн боломж хэр нэмэгдсэн гэж үзэж байна вэ? -“Үндэсний эв эе” эмэгтэйчүүдийн холбоо хууль тогтоох байгууллагын төвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор бүх улс төрийн нам, төрийн бус байгууллагын төлөөлөлтэй хамтран ажилладаг байгууллага. Жендерийн хууль гараад багагүй хугацаа өнгөрлөө. Өнгөрсөн хугацаанд багагүй дэвшил гарсан хэдий ч сэтгэл ханамж авах хэмжээнд хүрээгүй байна. Шинэ батлагдсан Сонгуулийн хуулиар эмэгтэйчүүдэд 20 хувийн квотт тогтоосон. Гэхдээ энэ нь бидний хүлээсэн үр дүн энэ биш байсан. Бид 20 хүн нэр дэвших эрх биш, 20 хувийн суудал хүссэн. Сонгуулийн тогтолцоо нь буруу учраас энэ удаагийн сонгуулийн хууль амьдралд нийцсэн, эмэгтэйчүүдэд ашигтай хууль болж чадаагүй. 2012 оны сонгуулиар дор хаяж 15 эмэгтэй парламентад суулгах зорилт тавин бид ажилласан. Энэ чиглэлээр Жендерийн эрхийн хороо болон бусад төрийн бус байгууллагууд бидэндтэй хамтран ажилласан. Үүний үр дүнгээр 2011 оны тав, 2012 оны нэгдүгээр сарын судалгаа өдөр, шөнө шиг ялгаатай гарсан. Энэ хооронд судалгаанд хамрагдсан хүний 40 гаруй хувь нь эмэгтэйчүүдийг дэмжинэ гэсэн үзүүлэлт өссөн. Үүнийг бид өнгөрсөн хугацаанд цагаа дэмий үрээгүй гэдгийг илрэл гэж харж байна. Нийт сонгогчдын улс төрийн намуудад итгэх итгэл алга болсон байна. Одоогийн улс төрийн намуудын явуулж байгаа үйл ажиллагаа нь эдгээрийг өөрсдийг нь булшлаад байгаа. -Эмэгтэй хүмүүс УИХ-ын сонгуульд нэр дэвшээд гарах магадлал бага байгаа нь урьд урьдын сонгуулийн үр дүнгээс харагддаг. Үүнд нөлөөлж буй гол хүчин зүйлийг та юу гэж хардаг вэ? -“Эрчүүд та нар нэр дэвшил дээ, яагаад дэвшсэн хүмүүс чинь гардаггүй юм бэ” гэдэг. Гадаадын улс оронд эмэгтэй улстөрч сонгуульд ялдаггүй 5-6 хүчин зүйл байдаг. Харин Монголд 2-3 зүйл бий. Нэгд эмэгтэй хүн сонгуульд өрсөлдөхүйц хангалттай мөнгөн хуримтлал үүсгэж чадаагүй байна. Хуримтлал үүсгэсэн ч эрэгтэйчүүдийн хавсайдах, тохиролцох үйл ажиллагаанаас гарах боломжгүй тойрог дээр өрсөлдөж таардаг. Улаан шугамны дээр гарах байсан дандаа сонгуулийн санал тоолох процесс дээр унадаг, хуйвалдааны золиос болдог. Ийм байдлаар мултарсан олон эмэгтэй бий. Дараагийн хүчин зүйл нь монголчуудын эр хүн эмэгтэй хүний дээр нь байх ёстой гэсэн сэтгэлгээ нөлөөлдөг. Бүр нөгөө талд нь эмэгтэйчүүд маань нэгдэж чаддаггүй. Энэ бол нэг их нөлөө үзүүлдэг зүйл биш. Гэхдээ бид нэгдэж чадсан. Ингэсний хүчинд бид хамтарч сонгуулийн сурталчилгаагаа явуулах, нэгнийгээ дэмжих байдлаар мөнгөний асуудлаа шийдэж байна. Мөн өнгөрсөн хугацаанд тэгш байдлын талаар нийгмийн сэтгэл зүйд нөлөөлөх суурийг бэлтгэх тал дээр бид хангалттай ажилласан. Гэхдээ одоо сонгууль болохоор бид нам намынхаа хайрцганд орно. Эмэгтэй хүнийг сонгоно гэсэн итгэл монгол түмэнд маань бий болсон. -Эмэгтэй хүн сонгох хүсэл сонгогчдод байна гэхээр нийгэмд эмэгтэйчүүдээс хүлээж буй хүлээлт байна гэсэн үг. Нийгэм эмэгтэйчүүдээс юу хүсэж байна гэж та хардаг вэ? -Дэлхийн улс орнуудад эмэгтэй хүн улс төрд гарснаар, шийдвэр гаргах төвшинд очсоноор тухайн нийгэмд тулгарч байгаа асуудлууд шийдвэрлэгддэг. Учир нь нийгмийн өмнө тулгардаг томоохон асуудлууд нь дандаа ахуйн чанартай байдаг. Архидалт, орон сууц, ажилгүйдэл гэх мэт эдгээр асуудлын нарийн ширийнийг эмэгтэй хүн илүү няхуур харж, орхигдуулдаггүй. Глобал бодлогын хэмжээний асуудал биш ч эдгээр нь тухайн нийгмийг сөхрүүлж байдаг. Эмэгтэй хүн төрд хэрэгтэй гэдэг манай түүхээс ч харагддаг. Эрчүүд эзлэн түрэмгийлж, эмэгтэйчүүд улс орныг төвхөнүүлж, эв нэгдэл, үндэсний аюулгүй байдлыг хангадаг. Мөн эмэгтэй хүн аймхай учир авлигад автагдах байдал бага байдаг. Үүнийг 11 эмэгтэй Ерөнхийлөгч, 10 Ерөнхий сайдтай 20 гаруй улсын жишээ батлаж өгч байна. Нөгөө талд эмэгтэй хүн нууц хадгалж чаддаггүй шинж чанараараа ямар нэг бүлэглэл, фракцид ордоггүй ил тод байдаг. Энэ чанар нь ард түмэнд ашигтайгаар тусдаг. Эмэгтэй хүний хүлээн зөвшөөрөгдсөн энэ мэт есөн чанар бий. Ийм зүйлсийг дэлхий дахин мэдэрч улс төр дэх эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэхээр асар их хөрөнгө мөнгө, хүч хаяж байна. Манайд л гэхэд гаднаас маш олон хүн ирж сургалт явуулж байгаа. Эдгээр шалтгаанаас гадна манай улсын хүн амын 51.3 хувийн төлөөлөлийг улс төрд байх нь зүй ёсны асуудал. Эмэгтэйчүүдийн улс төрийн оролцооны энэ асуудал жирэмслэлт, гэр бүлийн хагарал, ядуурал, эх нялхасын эндэгдэл гээд бүх асуудал багтдаг. Анхан шатны нэгж дээр л гэхэд эмэгтэй Засаг даргатай хороо цэвэр цэмцгэр, эмхтэй байдаг. Гэтэл эрчүүд нь шал өөр байдалтай байгаа. Хэзээ ч эмэгтэй хүн биллярд тоглоод, гурав хоног архи уугаад явдаггүй. Энэ тууштай хөдөлмөрч, үнэнч чанар нь олон давуу талыг үүсгэдэг. Өнөөдөр дан эрчүүд төр бариад хөгждөг байсан бол хөгжихөөр хугацаа өнгөрлөө. Амжилттай үр дүнд хүрч чадсангүй. Арга билэгийн хорвоо учраас эмэгтэйчүүдийн төлөөлөл заавал байх ёстой. Түүнээс хэдэн эмэгтэй дарга, цэрэг болох гээд байгаа зүйл биш. Энэ тэгш байдал нь нийгэмд, ард түмэнд , улс орны хөгжилд хэрэгтэй. Үүний төлөө өнөөдөр хэсэгхэн эмэгтэйчүүд нь хамаг хөдөлмөр, цаг заваа бараад ийм зүйлийн төлөө тэмцэж байна. Энэ нь залуу үед хэрэгтэй байна. Монголын ирээдүй болсон сайхан охидын төлөөлөлд тохирсон бодлогыг тодорхойлох хүн өнөөдөр төрд алга. Ийм бодлого байхгүй учраас наад зах нь ёс журам гэдэг зүйл алдагдаж, эрээ цээргүй болж байна. Улс төрд орсон эмэгтэйчүүд нйигмийн энэ асуудлуудаар нэг бүлэг болж дуу хоолойгоо нэгтгэж, шийдвэр гаргуулах үүрэгтэй. Одоо ч гурван эмэгтэй маань нэг дуу хоолойтой байдаг. Эдгээр гажиг асуудлаас гарах гарч нь нам харгалзахгүй эвлэлдэн нэгдсэн эрчүүдийн фракци, ашиг сонирхолын бүлэглэлийг задлах юм. Ингэж задлахад нийгмийн өмнө тулгамдаж буй асуудлууд шийдэгддэг.Үүний дараа Жендерийн хуулиндаа өөрчлөлт оруулж төвшин төвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлнэ. -Нийгмийн сэтгэл зүй хүйсийн тэгш байдлыг хүлээн зөвшөөрдөг болоход хэдий хэрийн цаг хугацаа зарцуулагдана гэж та хардаг вэ? -Нийгмийн хөгжлөөс шалтгаалдаг зүйл. Тухайн нийгэмд нь ядуурал байхгүй, иргэд нь тайван амьдарч байгаа улс оронд энэ хүйсийн тэгш байдал бүх төвшинд хангагдсан байдаг. Ямар ч гэр орон, ажил төрөлд эрх тэгш байдал хангагдсан байдаг. Энэ үедээ эмэгтэй хүнийг маш ихээр нийгэм нь хүндэлдэг болсон байдаг. Би 2020 он хүртэл манай орон зөв голдирлоор хөгжиж чадвал энэ бүхэн бидний хүссэн төвшинд хүрсэн байх болов уу гэж хардаг. Одоо бол цөвүүн цаг. Хэн худлаа хэлж, залижин байна. Тэр хүн ялалтыг авч байна. С.Энхзаяа

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

setgegdel:
minii bodloor urid umnu n oon namiin emegteichuudiig negtgej chadsan iim tom baiguullaga bgaagui ene buhniig bii bolgoj chadsan mundag humuus gishuun huunhuud n medleg bolovsroltoi timmees emegteichuudiigee demjiye chadahgui bol duugai l suuj bn heregtei eldev muu ug hereggui
2012-04-17
хөрш:
батцэцэгийг дэмжиж байна гэр бүл үр хүүхдээ хамт олноо өндөрт авч яваа түүний барьсан барилга чанар сайн гэж оршин суугчид бид баярлаж явдаг шүү хулхидуулсан гээд байгаа нөхөр өөрөө хулхи гар байх
2012-04-17
Дэмжиж байна.:
энэ юм бичсэн хүмүүсийн өмнөөс харин бүүр иччихлээ байна. та нар юм хийж байгаа нэгнийгээ ингэх юм бол монгол хөгжихгүй ээ. монголчууд ер нь атаархуу өвчтэй хүмүүс шдээ. сэтгүүлч нарын тухайд бол өөрсдөө харин ганц ч ширхэг мэдээг үнэгүй гаргана гэж байдгүй луйварчид юм байх шүү лээ. эмэгтэй хүний хатан ухаан энэ төрд хэрэгтэй. дэмжиж байна. амжилт хүсье.
2012-04-05
Манайх 1ОО% оргиналь барааг шууд Америкаас оруулж ирдэг бөгөөд Ижил төрлийн бараанаас хямд, Vйлдвэрийн лац баглаа боодолтой ирдэг учир манайхаас бараа худалдан авах нь таньд ашигтай байх болно. Манайх дээр байгаа бараанууд ( нөvтбvvк iphone ipad tablet-vvд гэх мэт) илvv хямдаар Монголд олдохгvй гэдэгт бид 1ОО% итгэлтэй байна! Манай хаяг: Их Дэлгvvрийн зvvн талд Гaндиpс Shopping Center -ийн 2 давхарт. Байнгын урамшуулал бэлэгнvvд танийг хvлээж байна Мөн та илvv олон гоё зvйлvvдийг 1ОООзахиа с о м-оос сонирхоорой. Хэрэв бараа захиалж авах бол таны захиалсан бараа ажлын 7-14 хоногт ирнэ, Amazon , Bestbuy, Ebay, Walmart зэрэг бvх сайтаас бараа захиалан авах боломжтой. Манайх бvх электрон бараандаа баталгаа өгж байгаа Та ороод л vз 1ОООзахиа с о м Монголын хамгийн хямд интернэт дэлгvvр
2012-04-04
u:
Uul ni sanaa ni zuv bolovch , ednii yaria arga baril ni neg bish ee
2012-04-04
Нямка:
Батцэцэг эрэгтэйчүүдтэй өрсөлдөж монголын биенест хүч үзэж байгаа цөөн бүсгүйчүүдийн нэг шүү..Дэмжих хэрэгтэй... Гэр бүл, сексийн асуудал бол улс төрийн дэргэд юу ч бишш.. Коммунистууд л гэр бүлийн хувьд тогтворгүй хүн улс төрийн хувьд тогтворгүй гэж номлол гаргасан мөртлөө ЖИНХЭНЭ ЯНХАН Клараа Цеткинийг ахганы коммунист орныг төлөөлөх элчин сайдаар томилж байсан шүү...
2012-04-04
mongol eej:
ODO ENE LUIVARCHDAA ZAILUULAH GEJ UILEE UZEJ BAIHAD,3 SHULAM BAIHAD YAMAR HORTOIG ARVIN ,TSOLMON GEED HARUULJ BAIGAA....EMEGTEICHUD HEREGUI OLON SHULAMTAIBOLVOL ULS IH HURDAN SUNUNU
2012-04-04
Батцэцэгт луйвардуулсан нэгэн:
Батцэцэг мэтийн хувийн амбиц хөөсөн шаарнууд худлаа эмэгтэйчүүдийн нэр бариад!!!!!!!! Чи ичээчээ, чиний улс төрч гэж юу байдаг юм бэ? Чиний барилга барина гэж халтуурдсан шигээ улс төрд ч халтуурдана. Чам мэтийн юмнуудыг улс төрд оруулаад юу хийх вэдээ. Чамайг ямар ч чадваргүй, зөвхөн өөрийнхөө хувийн эрх ашгийн үүднээс юманд ханддаг, боловсрол мэдлэг дулимаг нэгэн гэдгийг мэдээд нам чинь мэдрээд чамайг биш Уянгыг сонгосонд чи шаралхаж энэ мэтийн байгууллага байгуулж гүйж яваа биздээ!!!!!!!!!! чааваасдаа чи больж үз. Улс төр чамайг жийнээ, худал ярьж түмнээс авсан мөнгөө төлөөд нурж унах магадлал өндөртэй барилгаа яаж олигтой барих вэ гэдгээ бодож явсан чинь өлзийтэй заааааааааааа
2012-04-04
Guts:
Bitgii GUts haan baigaan teged hiigeel baigaa bz de Gandi said hiigeel bain Ded said Kulandaa n hiigeel bain haan abain shiidegdsen asuudal Azzaya Kulandaag helj bain le shd ded said bolchood Japan uvgun teverj hevtddegii chn meden geed Gandi ch adilhan Enkhbayartai sexdeed yavdag bz de bitgii guts gj helii
2012-04-04
Зочин:
Мэдлэг боловсролтой Монгол хатад УИХ-д орвол зөв байх. Хүн амын талаас илүү хувийг эзэлдэг эмэгтэйчүүдийнхээ дэмжлэгийг авбал дэвшсэн бүх эмэгтэйчүүд УИХ- орох боломжтой. Харамсалтай нь эмэгтэйчүүд нь энэ улс төр яриад байгаа бүсгүйчүүдийш дэмждэггүй унгаад байдаг. Харин ч нөгөө дэмжихгүй байна гээд байгаа эрчүүд л саналаа өгдөг байх. Эмэгтэйчүүдтэйгээ ажил гэж зөвлөмөөр байна.
2012-04-04
1:
АЙЛЫЭ АВГАЙ ШИГ ХЭРҮҮЛ ХИЙДЭГНҮҮД ГАРААД ИРВЭЛ ЯАНА, ОДОО Ч БАЙГАА Л ГЭХ ЮМ
2012-04-04
Манайх 1ОО% оргиналь барааг шууд Америкаас оруулж ирдэг бөгөөд Ижил төрлийн бараанаас хямд, Vйлдвэрийн лац баглаа боодолтой ирдэг учир манайхаас бараа худалдан авах нь таньд ашигтай байх болно. Манайх дээр байгаа бараанууд ( нөvтбvvк iphone ipad tablet-vvд гэх мэт) илvv хямдаар Монголд олдохгvй гэдэгт бид 1ОО% итгэлтэй байна! Манай хаяг: Их Дэлгvvрийн зvvн талд Гaндиpс Shopping Center -ийн 2 давхарт. Байнгын урамшуулал бэлэгнvvд танийг хvлээж байна Мөн та илvv олон гоё зvйлvvдийг 1ОООзахиа с о м-оос сонирхоорой. Хэрэв бараа захиалж авах бол таны захиалсан бараа ажлын 7-14 хоногт ирнэ, Amazon , Bestbuy, Ebay, Walmart зэрэг бvх сайтаас бараа захиалан авах боломжтой. Манайх бvх электрон бараандаа баталгаа өгж байгаа Та ороод л vз 1ОООзахиа с о м Монголын хамгийн хямд интернэт дэлгvvр
mongol eej:
ODO ENE LUIVARCHDAA ZAILUULAH GEJ UILEE UZEJ BAIHAD,3 SHULAM BAIHAD YAMAR HORTOIG ARVIN ,TSOLMON GEED HARUULJ BAIGAA....EMEGTEICHUD HEREGUI OLON SHULAMTAIBOLVOL ULS IH HURDAN SUNUNU