Онц хүнд хэргийг шийдвэрлэжээ
Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын Баян-Өндөр баг Хүрэн дэлийн хороот гэх газар өнгөрөгч 2011 оны долдугаар сарын 18-ны өдөр А өөрийн эхнэр Ч-ыг үл ялих зүйлээр шалтаглан, танхайн сэдэлтээр, онц харгис хэрцгий, нийтэд аюултай аргаар, биеэ хамгаалж чадахгүй байгааг нь мэдсээр байж бензин асгаж шатааж алсан, тухайн үед талийгаачтай хамт байсан талийгаач Ч-ын төрсөн дүү А шатааж алахыг завдсан, мөн дээрх гэмт үйлдлийн улмаас талийгаач Ч болон өөрийнх амьдарч байсан 5 ханатай гэр болон доторхи эд зүйлсийг бүрэн галдан шатаасан хэрэг үйлдсэнийг аймгийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж шилжүүлжээ.
Тус аймгийн сум дундын шүүх энэ оны дөрөвдүгээр сарын 02-ны өдөр тус аймгийн төвд олны өмнө уг хэргийг хянан хэлэлцээд шүүхдэгч Д.Амартүвшинд 24 жилийн хорих ял оногдуулжээ. Хуульд заасны дагуу шүүхдэгч А-нд өөрийн эдлэх 24 жилийн хорих ялын 4 жилийг гянданд, 20 жилийг чанга дэглэмтэй хорих ангид эдлэхээр шүүхийн шийтгэх тогтоол гарчээ.
Н.Түвшин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ