Г.Өсөхбаяр: Мөрдэстэй хүн аль нэг улс төрийн намд элсэх нь утгагүй хэрэг

img

Даян аварга Г.Өсөхбаярыг МАХН-д элссэн гэх мэдээлэл зарим мэдээллийн хэрэгслээр цацагдсан. Мэдээлэл бодитой эсэх талаар Даян аварга Г.Өсөхбаяр өөрөө ийн хариулт өглөө. -Г.Өсөхбаяр аварга МАХН-д элссэн гэх мэдээлэл гарсан. Мэдээлэл бодитой эсэхэд албан ёсоор хариулт өгнө үү? -Өчигдөр өдөр тутмын хэвлэл дээр намайг МАХН-д эллсэн гэж бичсэн талаар сонслоо. Өнөөдөр өөрөө тэр мэдээлэл гарсан сонинг нь олж уншлаа. Үндэслэлгүй мэдээлэл байна. Би МАХН-д элсээгүй. Сонин дээр ийм мэдээлэл гарангуут БХЯ, ЗХЖШ-аас юу болов, яав гэж миний утас уруу залгаж асуусан. -Сонгууль ойртох тусам улстөрийн намууд олны танил, алдартай хүмүүсийг манай намд элссэн гэх мэтээр PR хийж байна. Үүнийг юу гэж үзэж байна вэ? -Энэ асуудлыг нэг их дэвэргээд яахав. Хүн болгон намайг цэргийн мөрдэстэй гэдгийг мэднэ. Цэргийн хүн аль нэг намд элсэх нь утгагүй. Үүнийг хүмүүс зөвөөр ойлгоосой гэж хүсч байна.   Цэргийн байгууллагын мөрдэстэй хүмүүс улс төржих ёсгүй. -Энэ жил олимп болно. Өнгөрсөн сард болсон тэмцээнээс чөлөөт бөхийн тамирчид эрх авч чадсангүй буцлаа. -Сая олимпийн эрх авах эхний тэмцээн боллоо. Ахиад хоёр тэмцээнд оролцохоор бэлтгэл хийж байна. Боломжуудыг аль болох ашиглахыг хичээх хэрэгтэй. Сая бүтэн багаараа явсан ч олимпийн эрхгүй ирлээ. -Та тамирчдаа хэр дэмжиж байгаа вэ? -Би Чөлөөт бөхийн холбооны удирдах зөвлөлд ажилладаг. Бөхчүүд маань тодорхой амжилтуудыг гаргадаг. Аливаа тэмцээнээс ганзага хоосон ирсэн гэж хэлж болохгүй. Сүүлийн хоёр гурван тэмцээнд оролцож ДАШТ- ээс хэд хэдэн медальтай ирсэн. Эрэгтэй багт жаахан анхаарах асуудал бий. Эмэгтэйчүүд маань сайн барилдаж байгаа. -Чөлөөт бөхийн тамирчид гэлтгүй бусад тамирчдаас хэр их амжилт гарна гэж хүлээж байгаа вэ? -Бадар-Ууган аварга бэртлийн улмаас олимпод оролцож чадахгүй хэмээн уучлалт гуйсан байсан. Ер нь тамирчин хүн гэмтэж бэртэх маш осолтой. Ганц хуруу өвдөж байсан ч хэцүү байдаг. Гэхдээ Лондонгийн олимпод манай тамирчид амжилттай оролцох байх гэж найдаж байна. Бээжингийн олимпод оролцоод асар өндөр амжилт гаргасан. Гэхдээ ард түмэн Бээжингийн олимпод гаргасан амжилтийг давтаасай хэмээн хүлээж байгаа болов уу. Спорт гэдэг их хэцүү. Дэлхийн таван тивийн шилэгдмэл хүмүүс очиж байгаа. Тэр өдрийн тэнгэр мэдэх биз. Аз хийморь нь байвал Монголчууд амжилттай оролцох байх. -Төр засгийн зүгээс тамирчдаа анхаардаг болсон. Тэр утгаараа чөлөөт бөхийн тамирчдийн бэлтгэл сургуулилтаа хангах орчин нөхцөл хэр байгаа вэ? -Сүүлийн үед төрөөс их анхаарч байгаа. Тэр хэрээрээ спортын  амжилт дээшээ ахиж байна. Биднийг бөх барилдаж эхэлсэн 1990 оны эхэн үед их хэцүү байсан. Тэмцээн уралдаанд явах болж зардал мөнгө хайдаг байсан. Ер нь тэр үед тамирчид гэлтгүй монголчууд ч их хүнд байсан. Улс орны хөгжлөө дагаад төр засаг нь спортоо дэмждэг болсон байна. -Манай чөлөөтийн тамирчид хаана бэлтгэл хийж байгаа вэ. Та эргэж тойрч байна уу? -Тамирчид гадаад, дотоодод янз бүрийн байдлаар бэлтгэл хийж байгаа байх. Манай чөлөөтийнхөн эх орондоо бэлтгэлээ хийж байгаа. Ер нь манай алдарт сдорт хорооныхон  Лондонгийн олимпод оролцох гурван эрх авсан. Буудлагын төрөлд Хөдөлмөрийн баатар О.Гүндэгмаа, Урт бууны төрөлд Баяраа маань эрх авсан. Байт харвааны Жавзмаа олимпийн эрх авсан. Эдгээр хүмүүс гадаадад бэлтгэлээ хийж байна. Буудлагынхан Германд хамтарсан бэлтгэл хийж байна. Байт харвааныхан Таиваньд байгаа. -Улс төрийн намуудын үйл ажиллагаа идэвхжжээ. Иргэний хөдөлгөөнүүд ч жагсаж байна. Иргэн хүний хувьд эдгээр үйл явдлыг хараад ямар дүгнэлт хийж байгаа бол? -Би нэг айхтар дүгнэлт хийдэггүй. Гэхдээ улс орныхоо хөгжлийн төлөө тэгдэг байх гэж ойлгодог. Заримдаа бодитой зүйл ярьж байгаасай гэж боддог. Өнөөдөр нэг зүйл, маргааш өөр зүйл ярьж хоёр үзүүртэй зүү шиг байж болохгүй. Санал бодол нь битгий зөрж байгаасай. Эх орныхоо төлөө ард түмний төлөө ихийг бүтээгээсэй. Монгол Улс цөөхөн  хүн амтай. Өргөн уудам нутаг дэвсгэртэй. Байгалийн их баялагтай. Сайн менежер байж тэр болгонийг зөв удирдаж сайн ажиллаасай гэж бодох юм. Б.Саруул

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

tsergiin alba xaaj uzeegui tsergiin dargadaa zailuul. bdagaaraa goyood l enxbayriig dagaad yabdag bsan. xun muutai xun dee ene.
2012-11-09
shaana biz. odoo ardchilaliig demjeed shaaj yabaa biz. enxbayariig noxoi shig dagdag bsan odoo yaasan chi.
2012-11-09
tsereg:
tserguud namiin gishuun baij bolhgui, tsagdaa nar baij bolno. (Baterdene, Moron, Amarbold,Batsuh, Ganbaatar... geed ulaan hamgaalagchid tsuvarch ogno de!)
2012-04-05
emsi:
zob shvv dee stergiin hvnii dvrem gej bainaaa
2012-04-04
БАС Л АЛДАА:
Мөрдэстэй=МӨРДӨСТЭЙ байлгүй. Эрхэм сэтгүүлчдээ бичгийн чадвартаа анхаараана уу.
2012-04-04
Jargal:
Аварга хүн ийм л төв түвшин байж ард түмний хайрыг булаах ёстой гэтэл Бат-Эрдэнэ аварга бас л цэргийн мөрдөстэй хурандаа хүн биздээ
2012-04-04
hyrelsyhiin tolgoilj baisan hulgaich zaluuchuudiin holboonii idevhtei gishyyn baisan biz dee. Huhu-tai orootsoldsonoos hoish hiimori ni yheed amjilt ni ahihaa bolitsiimaa.
2012-04-04
болоош дээ:
Монгол улсын иргэн хүн Сонгуулийн тухай хуулийн дагуу ямар нэгэн намыг сонгох нь гарцаагүй шүү дээ... дэмжигч байж болно шүү дээ.
2012-04-04
иргэн:
Утсаар асуусан гэж байншдээ.тэгэхдээ л зөвшөөрөөд дэмжээ л биз...Хэн ямар намыг дэмжих нь хувь хүний сонголт биз ээ...
2012-04-04
hudlaa zalaad bnaa
2012-04-04
Hedhen jiliin umnu huvisgalt namiin zaluu gishuun geed daljignaad l yavj baisan shtee. Tegehdee ch pogontoi l baisan, odoo l barildaj chadahaa baigaad pogoniihoo huchiig medej dee, hehehe
2012-04-04
Нямка:
цэргийн хурандаа хүн цэргийн цолоо өгөөгүй байж нэр дэвшинэ, намд элсэнэ гэж байхгүй шүү дээ.. Тоглоомоо болимоор юм.. Өсөхөө аьарга үнэнийг өгүүлэв..
2012-04-04
Зочин:
Цэрэг ч ба дарга ч бай хүссэн хүсээгүй Монголын төлөө гэсэн сэтгэлээр хандсан хүн бүхэн МАХН-ыг дэмжиж байгаа л байхгүй юу даа.
2012-04-04
hehe:
aygui bol uenedee ene ih hel amiig namjaah uudnees l tegj helsen biz deee
2012-04-04
баатар:
өсөхөө аврага муу хэл амнаас жийрхээ байлгүй дээ. яваандаа ил болно биз дээ.таны зүрхэнд Монголоо гэсэн уужим сэтгэл байгаа гэдэгт итгэж байна. Амжилт хүсье.
2012-04-04
hi:
nam enee teree gehgui bsan ni deeree zuv taniig demjij bn ta 4 turuulsen darkhan avarga hun shuu dee
2012-04-04
bi:
Avarga hun shig yarisan bn shuu
2012-04-04
osohoo:
osohoo booronhiilood l bna shd tsergiin mordosteui hun bolohgui ch geh shig moron hurtel devsheed elseewd bsan biz dee
2012-04-04
zaluu:
yooy... tiim bailgui de? ner hugarhaar yas hugar gej ug bii de? Uhaan gargaj uls toriin odoon hatgalgad avtaagui avarga daa bayrlalaa! (Baterdene Hu namiin ulaan bas teneg hamgaalagch mordestei bil u?)
2012-04-04
Hg:
Хэ хэ элсвэл аварга Бат-Эрдэнэд алуулийшт. Зүгээр л МАН-ынхаа найз нөхдийн бүлэглэлдээ багтасхийгээд явж байвал барав энэ бид 2
2012-04-04
Утгагүй гэхээсээ боломжгүй хууль зөрчсөн болно гэж хэлбэл илүү дээр байж дээ
2012-04-04