Сургалт зохион байгуулав

img

 Хан-Уул дүүргийн прокурорын газрын ял эдлүүлэх ажиллагаанд тавих хяналт хариуцсан хяналтын прокурор Л.Цэндоо Дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зохицуулах зөвлөл, Цагдаагийн хэлтэстэй хамтран хороодын Засаг дарга нар, олон нийтийн байцаагч нарт "Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг хэрхэн зохион байгуулах" талаар 4 цагийн сургалт зохион байгууллаа.

Түүнчлэн Цагдаагийн хэлтсийн 16 хорооны хэсгийн байцаагч, хүүхдийн байцаагч нарт УЕП-ын 2011 оны 214 тоот тушаалаар батлагдсан "Ял эдлүүлэх ажиллагаанд тавих прокурорын хяналтын заавар", "Прокурорын хяналтын аргачлал"-аас хэсгийн байцаагч хүүхдийн байцаагч нарт холбогдох хэсгээр 1 цагийн практик сургалт тус тус явуулсан аж.

Сургалтаар "Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг" хороодын нутаг дэвсгэрт хэрэгжүүлэхдээ тухайн хорооны нутаг дэвсгэрт гарсан эрүүгийн хэргийн өсөлт бууралтыг 2010, 2011, 2012 оны 1 дүгээр улирлын байдлаар тус тус гарган гэмт хэрэг өссөн шалтгаан нөхцөл, гэмт хэрэг үйлдсэн субьект, үйлдвэр аж ахуйн нэгжид үйлдэгдсэн байдал, гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацаа орон зай зэргээр нарийвчлан судлах ажлыг хэсгийн байцаагчидтайгаа хамтран тэднээс мэрэгжлийн туслалцаа авч хэрэгжүүлэн "Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг бодитой ажил болгох" үүрэг даалгавар өгсөн байна.

Тэрчлэн дүүргийн 16 хорооны цагдаагийн хэсгийн байцаагч, хүүхдийн байцаагч нарт сургалт явуулахдаа хууль хэрэглээн дээр гаргаж байсан алдаа зөрчил арилгах арга замын талаар харилцан ярилцлага зохиож цаашид УЕП-оос баримталж байгаа бодлого шийдвэрийг үйл ажиллагаандаа хэрхэн мөрдлөг болгон ажиллах талаар практик арга зүйн зөвлөгөө өгөх хэлбэрээр сургалтыг зохион явуулажээ.

Н.Бүжин

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

энэ жил онцгойгийн 3сарын курс явдахуу хэзээ яаж хаана очиж бүртэхүүлэхүү мэдээлэл өгөөч
2019-08-19