
БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (КОЙКА), Цагаачлалын албаны ажилтнууд, хөндлөнгийн экспертүүд төслийн тандалт судалгааны ажлаар энэ сарын 2-14-ний хооронд Гадаадын Иргэн Харъяатын асуудал эрхлэх газарт ажиллаж байна.
Судалгааны багийхан энэ сарын 2-ны өдөр ГИХАЭГазрын даргатай уулзжээ. Уулзалтаар судалгааны ажлын зорилго, цаашид хийгдэх ажлууд, ялангуяа цагаачлалын албаны чиг үүрэг, ажил, үйлчилгээний зохион байгуулалт, цахим хөтөлбөрийн явц зэрэг олон асуудлаар ярилцсан байна. Судалгааны баг ГИХАЭГазрын мэргэжилтнүүдийн хамт ГИХАЭГазрын төв, Буянт Ухаа, Алтанбулаг, Замын-үүд дэх боомтын сүлжээний горим, техник хангамж, үйл ажиллагаатай танилцахаас гадна Хууль зүй дотоод хэргийн яам, Сангийн яам болон Хил хамгаалах Ерөнхий газрын холбогдох албан тушаалтнуудтай уулзаж төслийн асуудлаар ярилцах аж.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ