
Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, Нийслэлийн боловсролын газар, Хувийн их дээд сургуулиудын холбоо, Их дээд сургуургуулиудын консерциум “Мишээл групп” компани хамтран “Боловсролын шинэчлэл-2012” үзэсгэлэнг энэ сарын 6-9-ний өдрүүдэд “Мишээл Экспо” төвд зохион байгуулахаар болжээ.
Үзэсгэлэнгийн үеэр төрийн болон төрийн бус өмчийн их, дээд, сургууль, коллежуудын танилцуулга, сурталчилгаа, ахлах болон их, дээд сургууль төгсөгчдөд зориулсан боловсролын байгууллагуудын мэргэжлийн сургалт, зөвлөгөө, мэдээллийн үйл ажиллагаа өрнөнө.
Тус үзэсгэлэнг зохион байгуулснаар боловсролын тогтолцоог олон улсын жишигт нийцүүлэх, хөгжлийн түвшин, өнөөгийн үйл ажиллагааг олон нийтэд таниулах, нийгэмд эрэлт хэрэгцээтэй байгаа мэргэжлийн чиг хандлагыг тодорхойлж, оюутан сурагчдыг мэргэжил сонголтоо зөв хийж, чанартай боловсрол эзэмшүүлэхэд туслалцаа үзүүлэх аж.
Мөн их, дээд сургууль, коллежиудад элсэгчдэд бүртгүүлэх, шалгалтаа өгөхөд шаардлагатай элсэх журам, заавруудын талаар таниулга, сурталчилгаа явуулах, олон нийтэд дэлгэрэнгүй мэдээ, мэдээлэл хүргэх зорилготой юм байна.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ