Хөгжлийн банкны тайланг танилцуулна

img

Засгийн газрын ээлжит хуралдаанаар нийт 15 асуудлыг хэлэлцэж 10 гаруй асуудал танилцуулахаар болжээ. Монгол Улсын санхүү, эдийн засгийн 2012 оны төлөв байдлын тухай, Хөгжлийн банкны 2011 оны тайлан, Хөгжлийн банкны бизнес төлөвлөгөө, Эрдэс баялгийн салбарын талаар төрөөс баримтлах бодлогын баримт бичгийн тухай, “МАК” ХХК-тай байгуулах бүтээгдэхүүн хуваах гэрээний тухай асуудлыг танилцуулахаар төлөвлөжээ. Мөн Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай болон Авлигын эсрэг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдэд Засгийн газраас өгөх санал, дүгнэлтийн тухай авч хэлэлцэх аж. Түүнчлэн Үнэт цаасны тухай хуулийн төслийн тухай, Монгол Улсын Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, гишүүдийн цалингийн тухай, ”Цахим Засаг” үндэсний хөтөлбөр батлах тухай, Авто замын талаар авах зарим арга хэмжээний тухай, ”Гашуунсухайт, Шивээхүрэнгийн боомтуудын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө”-ний тухай хэлэлцэх юм байна. С.Жигүүр

СЭТГЭГДЭЛ БИЧИХ