Туялзуур сэлэмний лигийн тэмцээн өнөөдөр болно
Монголын туялзуур сэлэмний холбооноос анх удаа лигийн тэмцээн зохион байгуулж байна.
Өнөөдөр эхэлж байгаа энэхүү тэмцээний нээлтэд 16 эрэгтэй тамирчин хүнд сэлэмний төрөлд хүч үзэх аж.
Монголын туялзуур сэлэмний холбоо энэ тэмцээнээс эхлэн тамирчдадаа лиценз олгож, чансаа тооцож эхэлж байгаа бөгөөд энэ нь эх орноо төлөөлж тив, дэлхийн тэмцээнд оролцох гол шалгуур болно хэмээн тус холбооныхон үзэж байгаа аж.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ