
Дөрвөн уулын хишиг барилдааны цуврал Сонгинохайрханы хишиг улс аймгийн алдар цолтой хүчит 256 бөхийн барилдаан болох гэж байна. Жил бүрийн 4-р сард уламжлагдан болсоор ирсэн Сонгинохайрханы хишиг барилдаан 4-р сарын 8-нд 14 цагаас Монгол бөхийн өргөөнөө болох юм. Энэхүү барилдааны санхүүгийн дэмжигчээр "Монос" групп хамтран ажиллаж жил бүр явуулдаг бөгөөд энэ жил ч мөн хамтран зохион байгуулалцах юм. Дөрвөн уулын хишиг барилдаанаар хагас саятан үзэгч 2, азтай үзэгч 2-ыг шалгаруулдаг гэдгийг үзэгчид маань хэдийн мэддэг болсон байх аа.
Сонирхуулахад 5 дэх удаагаа зохион байгуулагдах гэж байгаа энэ барилдааны
анхныхад нь буюу 2008 онд у.а Д.Азжаргал түрүүлж, у.х Н.Ганбаатар /у.г/ үзүүрлэж байсан бол
хоёрдох буюу 2009 онд а.а Ц.Содномдорж түрүүлж /у.х/ , у.н Т.Өсөх-Ирээдүй /ó.õ/ үзүүрлэж
гуравдах буюу 2010 онд у.н Ц.Содномдорж /у.х/ түрүүлж, у.г Н.Ганбаатар үзүүрлэж
дөрөвдэх нь буюу 2011 онд у.х Д.Баасандорж /у.з/ түрүүлж, у.з М.Өсөхбаяр үзүүрлэж байв.
Тэгвэл тав дахь нь буюу 2012 оныхд хэн түрүүлж, хэн үзүүрлэхийг 4-р сарын 8-нд Монгол бөхийн өргөөнд хүрэлцэн ирж үзэх л үлдээд байна.
А.Алт
СЭТГЭГДЭЛ БИЧИХ