
“Бурханы сүм дэлхийн сайн мэдээний авралын зар нийгэмлэг” сүмийн нэхэмжлэл бүхий ТВ8 телевизийн сэтгүүлч Ж.Минжинтэй холбоотой шүүх хурал энэ сарын 2-ны өдөр Чингэлтэй дүүргийн шүүхэд товлогдоод байсан ч тодорхойгүй хугацаагаар дахин хойшилжээ.
Хоёр удаа товлогдож, гурав дахиа хойшилж буй уг хэргийг шүүхэд сүмийн онол, сургааль тус сүмийн урсгалын тал дээр шинжээч ажлуулья гэдгээ хариуцагч талын өмгөөлөгч хүсэлт гаргаад байгаа аж. Харин нэхэмжлэгч талаас шинжээч ажлуулах хүсэлгүй байгаагаа илэрхийлж, нэмж долоон гэрчийг шүүх хуралд оруулах тухай хүсэлтээ илэрхийлж, шүүх хурлыг хойшлуулал хүсэлт гаргасан аж.
Эргэн сануулахад, ТВ8 телевизийн сэтгүүлч Ж.Минжин нь өнгөрсөн оны есдүгээр сард “Бурханы сүм дэлхийн сайн мэдээний авралын зар нийгэмлэг” сүмийн үйл ажиллагаатай холбоотой асуудал дэвшүүлсэн мэдээллийг олон нийтэд хүргэсэн юм. Харин тус сүмийн удирдлагууд түүнийг энэхүү мэдээллээр нь буруутгаж, өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 27-нд Чингэлтэй дүүргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж, сүмийн нэр төрд халдсан гэх үндэслэлээр ТВ-8 телевиз болон сэтгүүлч Ж.Минжингээс 30.1 сая төгрөг гаргуулахаар шүүхэд хандад байгаа аж.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ