Одоогоор 3.2 сая төл хүлээн аваад байна
Орон даяар мал төллөлт ид явагдаж байна.
Улсын хэмжээнд 15 сая мал төллөхөөс одоогийн байдлаар 20-иод хувь нь буюу 3.2 сая төл хүлээн аваад байгаа юм.
Харин төл бойжилт улсын хэмжээнд 99.1 хувьтай байна. Энэ жил олон жилийн дунджаас төл бойжилт харьцангуй сайн байна гэж албаныхан үзэж байгаа ч улсын хэмжээнд 40 гаруй мянган мал хээл хаяснаас 96 хувь нь ямаа байгаа аж.
З. Цолмон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ