Ерөнхий сайдтай мэдээлэл хийхээр тохироогүй гэв

img

МАН-аас өнөөдөр Төрийн ордонд МАН, АН дарга нар мэдээлэл хийнэ гэсэн зарын талаар МАН-аас мэдэгдэл гаргалаа”. Уг мэдэгдэлд “2012 оны дөрөвдүгээр сарын 03-ны өдөр хэвлэл мэдээллийн хэрэгслээр “Маргааш 2012 оны 4 дүгээр сарын 04-ний Лхагва гарагт 11 цагт Төрийн ордны Г танхимд “Иргэдэд олгох 1 сая төгрөг /хувьцаа/-ийн талаар АН-ын дарга Н.Алтанхуяг, Ерөнхий сайд С.Батболд нар мэдээлэл хийнэ” гэсэн зар түгсэн байна. Энэ асуудлыг Монгол Ардын Намын дарга, Ерөнхий сайд С.Батболдод урьдчилан мэдэгдэж, зөвшилцөөгүй бөгөөд Монгол Ардын Намын дарга өнөөдөр 11:00 цагаас дээрх асуудлаар ямар ч мэдэгдэл хийхгүй болно. Монгол улсын иргэн бүрт хувьцаа олгох ажлыг үлдэж буй бүрэн эрхийнхээ хугацаанд хэрэгжүүлэхийн төлөө Засгийн газар ажиллах болно. АН нэгэнт гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэлгүй хариуцлагаас зугтаж, хамтарсан Засгийн газраас гарсан тул хамтарч мэдэгдэл хийж, тэдний улс төрийн тоглоомд татагдан оролцох нь зохисгүй үзэж байна. Ойрын үед иргэддээ хувьцаа олгох талаар Засгийн газраас дэлгэрэнгүй мэдээллийг хүргэх болно. Урьдчилан зөвшилцөж, санал солилцоогүй асуудлыг болох гэж байгаа үйл явдал мэтээр олон нийт, хэвлэл мэдээллийнхэнд зарлаж, ойлгомжгүй байдал үүсгэж байгаа явдалд гүнээ харамсаж байна. Ардчилсан намын хэвлэл мэдээллийн албаныхан энэхүү худал, хуурмаг үйл ажиллагаагаа таслан зогсоож, асуудалд бодитой, буурь суурьтай хандаж олон нийтийн санаа бодлыг төөрөгдүүлэхгүй байвал зохино. Цаашид энэ мэт улс төрийн зорилго бүхий албан бус мэдээллээр асуудалд хандахгүй байхыг анхааруулж байна” гэжээ.        

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Баагий:
Хамт суугаад юмаа яриих зориг байхгүй шүү дээ. Нөгөө таван толгойн 1072 хувьцааг иргэн бүрт өгөх асуудлыг Батболд Хүрэлбаатар, Нямдоржтонгууд хойш нь тавьж оронд нь МСS-ийн охин компани болох Энержи Ресурсийг оруулчихсан гэдэг нь нэгэнт батлагдчихсан шүү дээ. МАН-ын авилгач алуурчдын зэс нь цухуйж булхай нь илрээд ичсэн хүн хүн ална гэгч болж байна. Новшнуудыг бүгдийг нь шоронд хатааж, шонд өлгөх юмсан.
2012-04-05
VHEJ HEVTSEN PIZDAANUUD INGEEGVI TEGEEGVI GEED MON IH HUTSALDAH YUMAA LALRUUD
2012-04-04
komunist nam jinhen avilagch-aluurchdin nam.tun udahgui tom luivarchid shilee daran shorongin zug marsh!
2012-04-04
МАН:
МАН баячуудын нам шүү, жирийн иргэдэд үйчилэхгүй, Баян хүмүүстэй л хамт ажилдаг нам. Батболд зайл.
2012-04-04
ДУЛМАА АН-ЫГАА САНААД БАЙНА ИЙ ИЙ АА АА:
ҮҮРЭХИЙГ НЬ АН ҮҮРЧ, ЯНЦАГЛАЖ ЯМБАЛАХЫГ НЬ МАН ХИЙДЭГ БАЙЖ ЭЭ ГЭЖ!
2012-04-04
batbold zailaa
2012-04-04