Хүүхнүүдээ! Нүүрээ баярлуулцгаая!
Хамгийн их хуурайшдаг энэ улиралд нүүр хүзүүний арьсаа баярлуулбал яасан юм бэ, алийн болгон ходоодоо л баярлуулахав? Натурал витаминыг ходоодоороо дамжуулалгүй,идэж байгаа жимсээ нүүр хүзүүндээ нялаад хэдэн минут байлгачихад л хангалттай.
Арьсыг хамгийн сайн тэжээдэг маскууд бол жимс, ногооны маск.Ямар ч “витаминтай” гэх тос, үйлдвэрийн масктай харьцуулалтгүй. Маскийг бэлдэнгүүтээ тэр дор нь хэрэглэх хэрэгтэй. /Маскийг 15-20 минут тавихад л хангалттай. Энэ хугацаанд арьс өөрт хэрэгтэй бодис, үйлчилгээгээ бүрэн авч амждаг тул удаан байлгах шаардлага байхгүй, харин ч муу талтай: арьс сунах, ядрах зэрэг үзэгдэл гардаг.
Хуурай арьсанд:
2 амны халбага аарц+1 ц/х цөцгий+чимх давс+1 ц/х ургамлын тос
Бананыг нухаад +жаахан сүү
3 амны халбага тараг+1 ц/х ургамлын тос
Өргөст хэмхийг нарийн үрүүлээр үрээд + зөөхий + хэдэн дусал ургамлын тос
1ш өндөгний шар+1 ц/х зөгийн бал + 1ц/х рашаан ус
1ш өндөгний шар + 1ц/х ургамлын тос + 1 ц/х зөгийн бал
1ш өндөгний шарыг 1 ц/х нунтагласан геркулестэй хутгана
1ц/х цөцгий + 1ш өндөгний шар + 1ц/х луувангийн шүүс
15-20 минутийн дараа маскаа нойтон алчуур, эсвэл норгосон хөвөнгөөр хөнгөн арчиж аваад, нүүрээ эхлээд бүлээн усаар, дараа нь хүйтэн усаар зайлаарай. Угаах биш, зайлах юм шүү: нүүрэндээ өгсөн тэжээлээ буцаагаад угаагаад авчихвал ямар хэрэг байхав дээ? За тэгээд шаардлагатай бол тосоо түрхэнэ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ