
Мах, махан бүтээгдэхүүний салбарт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийг хамтарсан хэлэлцүүлэг энэ сарын 6-нд болох гэж байна.
Монгол Улсын Засгийн Газар, Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим хамтран Монголын экспортын бараа бүтээгдэхүүний стратеги боловсруулан батлахаар ажиллаж байгаа.
Үүний хүрээнд Монголын экспортын бүтээгдэхүүний нэн тэргүүний 10 салбарын нэг болсон махны салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллагуудад махны экспортын маркетингийн боломжуудын талаар хийсэн судалгаагаа танилцуулж, хэрхэн хөгжүүлэх, экспортод гаргах талаар хэлэлцэх юм.
Энэхүү хэлэлцүүлэг МҮХАҮТ-нд болох юм байна.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ