
Хүүхдийн Сургалт Хүмүүжлийн Тусгай төвийнхөн "Нээлттэй хаалга"-ны өдөрлөг зохион байгууллаа. Төвийнхөө үйл ажиллагааг олон нийтэд сурталчлах, төрийн үйлчилгээг ил тод болгох зорилготой энэхүү үйл ажиллагаанд нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг асрамж. халамжийн байгууллагуудын удирдлага, багш нар оролцжээ.
Тэд тус байгууллагын үйл ажиллагаатай танилцан, хүүхдүүдийн амьдарч, сурч байгаа орчин нөхцөл болон хөгжүүлэх үйл ажиллагааг хэрхэн зохион байгуулж байгаа талаар туршлага судлан, харилцан санал солилцсон байна.
Мөн энэ онд барих Залуучуудын мэргэжил сургалтын төвийн танилцуулгыг үзэж сонирхсон байна. Түүнчлэн Хөдөлмөрийн төв биржийн мэргэжилтэнгүүд ирж 16-с дээш насны хүүхдүүдийг хөдөлмөрт бэлтгэх, ажил мэргэжлийн зөвлөгөө өгөх үйлчилгээний талаар танилцуулга хийж гарын авлага материал тараасан байна.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ