
Хөвсгөл аймагт найман настай охиныг хүчирхийлэн, амийг нь хөнөөсөн хэрэгт анхан болон давж заалдах шатны шүүхээс хоёр удаа цаазын ял сонссон Н.Мөнх-Оргилын хэргийг өнөөдөр Улсын Дээд шүүх хянан хэлэлцлээ.
Дээд шүүхээс түүнд оноосон цаазын ялыг хэвээр үлдээсэн байна.
Н.Мөнх-Оргилыг Эрүүгийн хуулийн 125.2 буюу "бэлгийн дур хүслээ ёс бусаар хангасан, энэ хэргийг давтан үйлдсэн", 126.3 буюу "насанд хүрээгүй хүүхдийг хүчирхийлсэн" 91.2.6 91.2.10, 91.2.15-д зааснаар буюу "гэмт хэргээ нуун далдлах зорилгоор, санаатайгаар, хохирогчийг биеэ хамгаалах чадваргүйг мэдсээр байж амь насыг нь хөнөөсөн" гэсэн үндэслэлээр буруутган ийнхүү ялласан юм.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ