
Хаан банкны Налайх дүүрэг дахь салбарт урьдчилан бэлтгэсэн галт зэвсэгтэй нэвтэрч хүний амь бүрэлгэсэн А.Бат-Ялалтад холбогдох хэргийг мөрдөн байцаалт дуусч уржигдар нийслэлийн Прокурорын газарт шилжүүлжээ. Хэргийн талаар сануулбал Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн харъяат 26 настай А.Бат-Ялалт нь урьдаас бэлтгэсэн байдлаар Хаан банкны Налайх дахь салбарыг сонгож улмаар хоёр хүн буудаж, хэргийн газраас зугтаасныг цагдаагийнхан саатуулсан билээ.
Тэрбээр Нарантуул олон улсын худалдааны төвөөс Налайх руу такси хөлсөлж очиж банк руу дайран орж, хоёр хүнийг буудаж, шархдуулсан хэрэг нь урьдчилсан байдлаар тогтоогдсон юм. Одоогийн байдлаар онц ноцтой хэрэг үйлдсэн А.Бат-Ялалтыг Цагдан хорих төвд саатуулсан бөгөөд ар гэрийхнээс нь мэдүүлэг авчээ.
Н.Түвшин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ