Засгийн газрын нэрийг барьж “Баялгийн хувь” ХК хөрөнгө босгож байна

img

Засгийн газраас мэдэгдэл гаргалаа. Уг мэдэгдэлд "Монгол Улсын Засгийн газар уул уурхайн томоохон ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулан, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх аж үйлдвэрийн цогцолборыг барьж байгуулан, дэд бүтцийн хөгжлийг түргэтгэх замаар иргэдийнхээ сайн сайхан ажиллаж амьдрах нөхцөлийг бүрдүүлэхээр зохих бодлого, шийдвэрүүдийг гарган хэрэгжүүлж эхэлсэн билээ. Ийнхүү томоохон төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхдээ Засгийн газраас иргэддээ хувьцаа эзэмшүүлэх, төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүдийн хувьцааг хөрөнгийн биржээр дамжуулан арилжаалах зэргээр олон нийтэд аль болох хүртээмжтэй, ил тод, нээлттэй байх арга замыг сонгон ажиллаж байна. Гэтэл сүүлийн өдрүүдэд нэр бүхий  иргэдийн үүсгэн байгуулсан “Баялгийн хувь” ХК хэмээх хувьцаат компани хөрөнгө төвлөрүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газрын нэрийг барин томоохон төсөл, хөтөлбөрүүдийг хамтран хэрэгжүүлэх гэж байгаа мэтээр мэдээлэл цацан иргэдийг төөрөгдүүлэх боллоо. “Баялгийн хувь” ХК нь 2012 оны 3 дугаар сарын 23-ны өдөр улсын бүртгэлд бүртгүүлэн үүсгэн байгуулагдсан хувийн өмчийн аж ахуйн нэгж бөгөөд энэхүү компанийн үйл ажиллагаанд Засгийн газрын оролцоо, хувь байхгүй юм. Монгол Улсын Засгийн газраас Шинэ бүтээн байгуулалт, Сайншандын аж үйлдвэрийн цогцолбор болон бусад томоохон төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхдээ бүх Монголчуудынхаа нийтлэг эрх ашиг, оролцоог ханган, нээлттэй, ил тод ажиллах учиртай бөгөөд зөвхөн нэг компанид давуу эрх олгох учиргүй гэж үзэж байна. Иймд “Баялгийн хувь” ХК-ийн зүгээс нийтэд буруу мэдээлэл цацан төөрөгдүүлэх замаар хөрөнгө төвлөрүүлэх зүй бус ажиллагаа явуулахаа зогсоохыг шаардаж байна" гэжээ. Энэхүү үйл ажиллагаанд Засгийн газрын ямар ч оролцоо байхгүйг сэрэмжлүүлэн анхааруулж байна.      

     

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Баялагийн хувь хк- д хүүхдүүдийнхээ нэр дээр хувьцаа авсан яаж холбогдох вэ.
2025-02-11
magsar:
herhen yaj holbogdoh ve. Bayngold gesn. zaaval ochij uulzah uu. delgerengui medeelel heregtei bn
2012-06-09
Цогоо:
Засгийн газар оролцоогүй бол сайн л биз дээ, 20 жил засагт гарсан нөхдөд луйвардуулж ханалаа, Засгийн луйврийг хэн ч засахгүй харин хувийнхыг бол засаг засна,
2012-05-30
Түмний нэг:
"Баялгийн хувь" ХК байгуулах нь цаг үеэ олсон хамгийн зөв гарц гэж бодож байна. Хүн бүр хөрөнгөө нэгтгэсэн л бол хяналт тавьж л таараа шүү дээ. Хамгийн ардчилсан, ил тод, нээлттэй, тунгалаг шударга засаглалтай компанийг бий болгож гадаад дотоодын олигархуудаас хамааралгүйгээр хамтдаа хөгжицгөөе Монголчууд аа
2012-04-27
Zorigoo:
cham shig guilgaching luivardaad ch yahav de
2012-04-18
quest:
huvaaj iddeg mungunuus ni ard irged company baiguulj huvaaltsahaas aigaad medegdel hurtel gargaad ichmeer ym bolimoor ym. hariug ni udahgui gargana bhdaa.
2012-04-05
Түмний нэг:
"Баялгийн хувь" ХК байгуулах нь цаг үеэ олсон хамгийн зөв гарц гэж бодож байна. Хүн бүр хөрөнгөө нэгтгэсэн л бол хяналт тавьж л таараа шүү дээ. Хамгийн ардчилсан, ил тод, нээлттэй, тунгалаг шударга засаглалтай компанийг бий болгож гадаад дотоодын олигархуудаас хамааралгүйгээр хамтдаа хөгжицгөөе Монголчууд аа
dor hayaj 5 jiliin daraa bosoh uildvert zoriul mongo tsugluulna gedeg bol shal hudlaa!! ene bol battulgiin eeljit luivar!!
2012-04-05
Zorigoo:
cham shig guilgaching luivardaad ch yahav de
бие биенээ хайрлацгаая:
Зүрх судасны өвчин,ясны сийрэгжилт, үе мөчний өвчин, элэг цөс, бөөр, уушиг, нойр булчирхай, дэлүү, сахарын өвчин, өтгөн хаталт зэрэг бүх эрхтэн системын өөрчлөлтүүдийг таны өөрийн био-энергийн түвшинд сүүлийн үеийн оношлогооны аппаратаар оношилж, эмчлэх, урьдчилан сэргийлэх зөвлөгөө өгөх зэрэг үйлчилгээ үзүүлж байна. Мөн кальцийн дутагдлаас болж үүсдэг 160 гаруй өвчнийг анагааж эрүүл саруул болгоно. Манайх НҮБ, ДЭМБ-аас хүлээн зөвшөөрөгдөж онцгой үнэлэмж авсан орчин үеийн технологоор бүтээгдсэн 100% байгалийн гаралтай, өндөр үр дүн бүхий эм бэлдмэл, бүтээгдхүүнүүдээр эмчилж байна. Манай бэлдмэлийг хэрэглэснээр хүчтэй антибиотек, химийн гаралтай эм бэлдмэлүүдийн үлдэгдэл, хорт бодисуудаас бие организмаа цэвэрлэх, хагалгааны дараахь хүндрэлээс сэргийлэх, эд эсийг нөхөн сэргээхийн дээр суурь өвчнүүдээсээ бүрмөсөн салж эрүүлжих болно. Дэлгэрэнгүй мэдээллийг 96058429 утсаар холбогдож авна уу. Email: tse_amore5@yahoo.com
2012-04-04
muugii:
baylagiin huvi company bol mongoliin ard irgediig saihan amidruulah gej baiguuldsan gej bi oilgoj bgaa. Ardiin namiin heden nohod aij uheh gej bn mongoliin ard irged ene companyd negdeh heregtei
2012-04-04
quest:
Haha huvaaj idej bgaa ymnaas chine ard irged chine huvaaltschih vii dee geed aij sandraldaad bnuu.
2012-04-04
Zasag uul ni ajlaa hiisen bol te
2012-04-04