
Чингэлтэй дүүргийн V хороонд орших “Сод монгол” шатахуун түгээх станцын агуулахад хулгайч орсон байна гэсэн мэдээлэл өчигдөр цагдаагийн байгууллагад иржээ.
Үүний дагуу шалгахад, тус компанийн тос маслын агуулахаас таван литрийн савтай 20 ширхэг, гурван литрийн савтай 36 ширхэг, нэг лиртийн савтай 24 ширхэг тосол алдагдсан байжээ.
Мөн нэг литрийн савтай "Мобил", "Драгон" дизель тос тус бүр 12 ширхэг алдагдсан тогтоосон байна.
Одоо уг хэргийг Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэст үргэлжлүүлэн шалгаж байгаа юм байна.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ