
Засгийн газар өнгөрсөн онд УИХ-ын тогтоол, Ерөнхийлөгчийн зарлиг, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмж зэрэг 139 шийдвэрийн 293 заалтыг хэрэгжүүлэх арга хэмжээ авсан байна.
Үүнээс 89 заалт буюу 30,4 хувь нь биелж, 203 нь хэрэгжих шатанд, 1 заалтын биелэлтийн хугацааг тооцох болоогүй, хэрэгжилтийн явц удаашралтай найман арга хэмжээ байгаа тухай Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатар танилцуулав. Засгийн газрын шийдвэрийн хэрэгжилт 82,8 хувьтай байна.
Үүнтэй холбогдуулан заалт, арга хэмжээ бүрийг хяналтад авч бүрэн хэрэгжүүлэх ажлыг шуурхай зохион байгуулах, 2011 оны эцсийн байдлаар тасарсан болон хэрэгжилт нь удааширч байгаа заалтуудыг хэрэгжүүлэхийг сайд, агентлаг, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгалаа.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ